1: what i feel

1.7K 110 7
                                    

-ээжээ энэ ах хэн бэ? Гэж би урдаа зогсож байгаа дунд сургуулийн гэмээр өндөр ахыг анх хараад хэлсэн юм

-тэр миний өндөртэй адилхан өндөртэй болж бөхийгөөд "сайн уу? Би чиний ах чинь харин чи миний дүү Асука юу?" гээд гэрэлтсэн инээмсэглэл гарган инээмсэглэв

-гэсэн ч би ээж рүүгээ одоо хүртэл асуулт эрэн ширтсээр. Ээж минь сая л "чиний ах чинь Крис гэдэг юм ахынхаа үгэнд сайн ороорой" гээд толгойг минь илэх ээжийн минь харц тэр аюулгүй хүн гэхийг надад хэлж байх шиг. Би түүн рүү хараад гараас нь атган үүдний өрөөнөөс зочны өрөө рүү алхах замдаа "та одоо миний ах юм чинь намайг хамгаалаарай" гээд байдгаараа инээмсгэлэв.

-тэр тэргэнцэр дээр сууж байгаа ээжийг минь буцаж очин гал тогооны өрөө рүү оруулаад "ээжээ та юу уух вэ?" гэх надад үнэхээр сонин санагдав өмнө надаас өөр хүн ээжийг минь ингэж дуудаж байгаагүй шүү дээ. Тэр сандлаас босон мөрөн дээр минь товшин дуудаад "миний дүү бас өлсөж байна уу? Ах нь гараа гаргаад хоол хийгээд өгье олон хоол хийж чадахгүй ч хамгийн сайн хийдэг хоолоо хийгээд өгье" гээд цааш харан хоол хийж эхлэв.

Энэ үед би дөнгөж 8хан настай байсан хэрнээ маш сайн санаж байна. Энэ өдрөөс 1жилийн дараа ээж минь өвчнөөр нас барч ах бид хоёр л үлдсэн юм сүүлд түүнээс асуухад тэр эцэг эх минь салаад аав түүнийг авсан юм байна лээ.

Одоо тэр их сургуулийн төгсөх анги би ахлах сургуулийг нэгдүгээр анги 14настай.

~~~~~~~
Хичээл дундуур Сүжон миний хойноос дуудаад "хөөе аав чинь залгаад байна чи утсаа аваач дээ над руу ядаргаатай залгаад унах юм" гэж шивнэн хэлэв сүүлд шилжиж орж ирсэн сургуульдаа би ахыгаа өөрийнхөө аав гээд таниулчихсан юм дахин дээрэлхүүлмээргүй байна.

-би сүжон д гараараа за гэсэн дохио өгөөд утасаа гаргаж ирэхэд 17 удаа залгасан байлаа шантаршгүй хүн шүү
-яасан бэ?
Гэж Крис рүү явуулчхаад 4секундын дотор тэр хариу явуулав

-утасаа аваачээ санаа зовчихлоо
-хичээлтэй байлаа юу болов
-хэдээс тарах юм?
-ирж авах юм уу? 03:30
-заза сургууль дээр чинь очоод хүлээж байя
-за

Ашгүй дээ тэр ирж авах нь тэгэхгүй бол дээр нэг удаа хичээлээ тараад явж байтал хүн хоргоогоод байсан.

Time skip (After classes)

Ангиас гараад Крис ийг олохгүй сургуулийн үүдэнд түүн рүү залгаад зогсож байтал тэр сая л утсаа аваад "эргээд хараачдээ" гэхэд нь эргээд хартал Крис зогсож байв.

"Та өнөөдөр юу болоод хүн ирж авсан юм" гээд нэг мөрөн дээрээ үүрсэн байсан цүнхээ крист өгч үүрүүлэнгээ хэлэв.

Крис миний цүнхийг бариад "дээр чамайг хүн хоргоогоод байна гэсэн биздээ ядаж байхад ямар хүнд цүнх үүрдэг юм ядраад орой хоол хийж чадахгүй шүү" гэж нүдээ худлаа зүүрмэглүүлэн хэллээ

"та тэгээд намайг хоол хий гэж хэлээд байгаа юм уу?"

"ухаантай хүүхэд шүү" гэж толгой илэнгээ хэлээд "энэ чолк чинь арай урт болчихсон юмудаа"

"битгий тоглоод бай зүгээр хоёулаа доггбүги аваад гэртээ ороод идчихье" гэж гарыг нь толгой дээрээсээ аваад "таны гар ямар хүнд болчихсон юм бэ таргалаад байгаа юм уу? Битгий нууж хоол идээд байгаач дээ" гэхэд тэр миний урд явган суугаад "би нууж хоол идээгүй энэ чинь булчин за юу худлаа гэвэл алив үүрүүлээдэх"

Би баярлан үүрээлэхэд "ямар хүнд юм бэ" гэхэд нь тоохгүй араас нь тэвэрлээ

Яаг намайг жоохон байхад ингэж үүрдэг байж билээ намайг хүүхдүүдэд дээрэлхүүлээд уйлаад түүн дээр очиход яаг ингээд намайг үүрээд
хамтдаа харьдаг байж билээ...

love💕

✨SENPAI✨✅Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang