Тэр уйлж байна. Би ямар үйлдэл хийх вэ хайртай хүн минь надад сэтгэлээ илчилчхээд байхад.
Гэхдээ энэ хайр бүтэх ёсгүй шүү дээ.
Бид ах дүүс зарим хүмүүс аав охин хоёр гэж бодож байгаа харин зарим нь багш сурагч...."би мөстэй кофе нд дуртай шигээ чамд хэзээ ч дургүй болохгүй шүү дээ магадгүй би чамд мөстэй кофе байтугай өөрөөсөө ч илүү дуртай байх"
Цаашдаа юу болохыг ч мэдмээргүй байна гэж бодон өрөөнөөс гадуур хувцсаа өмсөн утсаа халаасандаа хийгээд хамгийн эхэнд харагдах дугаар болох Тао руу залгах гэхэд түүнийг ямар яршигтай хүн билээ гэдгийг санав.Доош гүйлгэн гудамжаар алхаж байгаад Лухан руу залгалаа.
-сайн уу? Юу байна даа хэмээн хэлэхэд тэр согтуу байгаа бололтой хэл нь орооцолдон
-ээе манай И Фан луу шиг залуу даа хха бидэн дундаасаа хамгийн их зовсон хүн шүү дээ найз нь хайртай шүү юу болов бурхандаа хүслээ хэл. Гэхдээ Нилээн уусан нь мэдэгдэхүйц яриатай байлаа.Ууж байгаа шарсан махны газарт нь очиход ширээгээ дэрлэн унтаж байв. Унтах гэхээс илүү тасарсан гэж хэлвэл болох байх.
Сэрээн таксинд суулган гэрийг нь зааж өгчихөөд. Тэндээсээ гэр лүүгээ алхаж эхэллээ.
Цаг 9 өнгөрч байна 11 гээд орвол унтчихсан байх болов уу?
Гэрийнхээ тэр хавьд байдаг цэцэрлэгт хүрээлэнд очин суугаад гадаах байдлыг ажиглах гэсэн ч толгойд минь ганц л хүн эргэлдэн бүхий л бие сэтгэлийг минь авчихсан мэт ганцхан хүнийг л мэдэрмээр санагдаж байв.Одоо тэр уйлж байгаа болов уу?
Хэлсэн үгэндээ харамссан болов уу?
Би зөв юм хэлсэн үү? Би бас тэр....Хулчгар намайг уучлаарай чамайг хайрлаж байна үнэхээр их хайрлаад байна яах вэ?
Цээжин дотор цохилж байгаа зүйлээ сугалаад авчихмаар байна.
Тэр нойтон үс хүрэхэд хүртэл хайрын цагаан арьс ягаан уруул өөрийн эрхгүй гадаах сандал дээрээс босоод гэр лүүгээ алхлаа.Хаалганы гадаа ирэн халааснаас түлхүүр гаргаж ирэн хаалга онгойлгон дотогш ороход асука буйдан дээр унтаж байлаа цонхоо хаахаа мартсан бололтой салхи салхилан сарны гэрэл нүүрэн дээр нь тусан яаг л кинон дээр л гардаг зураглал.
Хоёр гар дээрээ өргөн өөрийнхөө орон дээр хэвтүүлэн хөнжил нөмрүүлээд хувцсаа сольчхоод хажуугаар нь орон хэвтлээ шөнөжин харсан ч ханахгүй нь бололтой.
Энэ хайрыг яагаад бүтээж болохгүй гэх тэнэг бөгөөд саваагүй бодол орж ирлээ. Азаа үзэж болохгүй гэж үү
Сормуус нь чичгэнэн унтах энэ охин г хэрэв би шархалуулвал яах вэ? Гэж бодоход саваагүй бодол минь үгүй болох шив.Аль хэдийн үүр цайжээ өмнөх шигээ байх уу? Өөрөөр харьцах уу? Гэх асуултууд амьдралыг минь шийдэх мэт хэцүү санагдаж байна.
08:00 сэрүүлэг дуугарахад бодолдоо автан хэвтэж байгаад цочин бодит байдалдаа бууж ирэв.
Өчигдөр усанд ороход бид ямар ч цусан холбоогүй гэж хэлэхдээ сэтгэлээ илчлэх гэж байсан зориг минь агуй дотор ороод нуугдчих шиг бололтой.
Ягаан уруулыг нь ширтэж байгаад өөрийн эрхгүй ойртон яаг бидний уруул нэгэндээ хүрэх гэж байтал нүдээ нээчхэв.
Бурхан минь одоо юу хийх вэ нүдээ анин өөрийнхөө доор оруулан уруул дээр нь үнсэж эхлэв бурхан минь энэ хүн би биш шүү дээ өөрийгөө барь.

YOU ARE READING
✨SENPAI✨✅
Romance-ээжээ энэ ах хэн бэ? Гэж би урдаа зогсож байгаа дунд сургуулийн гэмээр өндөр ахыг анх хараад хэлсэн юм -тэр миний өндөртэй адилхан өндөртэй болж бөхийгөөд "сайн уу? Би чиний ах чинь харин чи миний дүү Асука юу?" гээд гэрэлтсэн инээмсэглэл гарган и...