-1-

21.3K 984 86
                                    

Дэлхий тэр чигтээ галзуурсан. Зөвхөн галзуучууд дэлхийг захирч байна. . .

3050 он:

Техник технологи хүмүүсийн хөгжил дэвшил дээд цэгтээ тулахад эргээд бүх зүйл нуран үгүй болж эхэлсэн. Яг л зэрлэг хүмүүс байсан тэр үе шиг.
Нийгэм тэр чигтээ зэрлэгшсэн.

Хаа сайгүй зэрлэг балмад үйлдэл. Хуультай мэт боловч хууль дүрэмгүй ширэнгийн амьдрал. Мөнгө эд хөрөнгөтэй нь дарлаж, боолын нийгэм дахин бүрэлдэн тогтож байна.

Хууль сахиулагч цэргүүд гэх нэртэй төрийн баг зүүсэн араатнууд хаа сайгүй байх ба таны гэр бүл үр хүүхдэд үргэлж аюул занал хийлнэ.

Гэмт хэрэгтэн нь ял үүрэх биш гэмгүй нэг нь шоронд хатдаг аймшигт нийгэм.
Бүрэн зэвсэглэсэн зэрлэг нийгэм. . .

Дэлхийн олонх их газар далайн ёрooлд орсон. Маш олон улс үгүй болж одоо ердөө дэлхий дээр таван их гүрэн л байна.

Одоо оршин тогтнож байгаа гүрнүүд бүгд кодлогдсон нэртэй. Хүмүүс нь ч бас. . .

Хэдий хүмүүс бие биеэ нэрээр нь дуудах боловч тэдний албан ёсны нэр бол ердөө код.

Дэндүү гайхалтай хөгжил дэвшлээс үлдсэн цор ганц зүйл нь код л гэлтэй.

Энэхүү шинэ ертөнц маш содон. Энэ ертөнц яг л бүхэлдээ галзуурсан мэт. Таван их гүрний удирдагчид ч бас галзуу амьтад.

Царайлаг төрхтэй байна гэдэг энэ нийгэмд хараал л гэсэн үг. 2500 оноос эхлэн бий болсон царай муутын хувьсгал гэж хэлж болох хэт царайлаг хөөрхөн хүмүүсийг үгүй хийх дорд үзэх үзэл суртал аажим аажмаар дэлгэрэн одоо дэлхий нийт царай муутай этгээд гаж төрхтэй хүмүүсийн гэр орон болсон.

Харин эсрэгээрээ буюу царайлаг хүмүүсийн хувьд там гэмээр аймшигтай ертөнц болон хувирсан.

2500 оны Хараагдсан хүмүүсийг устгах хувьсгал буюу царайлаг хүмүүсийг үгүй хийх хувьсгалаас бүх зүйл эхэлсэн юм.

Дэлхийн хөгжил хэт өндөрт хүрч бүх зүйл бараг л төгс гэмээр болж байсан. Магадгүй хүмүүс ч өөрсдөө төгс гэдэг үгэнд дөхөж очсон байх. Гэвч аливаа зүйл хэт ихдэх тусмаа уг үндэс нь ялзардаг.

Яг үүний жишээ техникийн хэт үзэл, бодит бус байдлыг эрхэмлэх хэрэглээ зэргээс бүгд бий болсон.

Нэг л мэдэхэд нөгөө сүрхий өндөр хөгжилт техник технологи нь аажимдаа хүмүүсийг үгүй хийж хор нөлөө нь өдрөөс өдөрт ихсэж байв. Үүгээр ч зогсохгүй бурхны шийтгэл гэлтэй аймшигт тахал ч хаа сайгүй дэлгэрч дэлхийн хүн амын талаас илүү хувь нь зуу хүрэхгүй жилийн дотор бүр мөсөн үгүй болсон юм.

/Дууссан/  ✝️ Unpretty ✝️Where stories live. Discover now