- 28 -

8.1K 925 92
                                    

Бид өрөөндөө орж ирэхэд Жэксон "ажил ямар байв? шинэ содон, сонин хачин зүйл болсон уу?" хэмээн яриа дэлгэв.

Би "болоогүй ээ, Инбиний гэдэс бага зэрэг базалсан, гэхдээ төрөх гэж биш ядарсан байна гэсэн. Тэгээд Жэнни түүнд тусгай эмчилгээ хийсэн. Ааан бас Инбинь дараа долоо хоногт төрөх юм шиг байна лээ" хэмээн нийгэмлэг дээр болсон сонин сайхнаас дэлгэв.

Жэксон "хөөх Кай ч азтай юмаа. Хүүхэд нь үнэхээр хөөрхөн байсан бодитоор нь харвал бүр ч хөөрхөн байх" гэсээр төсөөлөлд автах мэт нүүр дүүрэн инээмсэглэв.

Би хөнгөн санаа алдаад "бусдад атаархах хэрэггүй дээ, хоёулаа ч гэсэн хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болж л таараа" гэхэд

Жэксон "атаархаагүй ээ, зүгээр л тэдний өмнөөс баярласан юм" гэв.

Би түүн рүү хачин хараад "худлаа яриад бай" гэхэд

Жэксон инээмсэглэн "яах уу? бага зэрэг л маш жоохон л атаархсан, бусдаар бол жинхэнээсээ тэдний өмнөөс баяртай байна. Бидний ээлж ч гэсэн хэзээ нэг өдөр ирэх л болно мэдэж байна" гэсээр намайг тэвэрлээ.

Би түүнийг өөрөөсөө түлхээд "хурдан усанд ороо, би Лисын дургүй хүрмээр үнэрийг удаан үнэрлэмээргүй байна" хэмээн ярвайхад

Жэксон бага зэрэг гайхсан янзтай хараад "нээрээ тэгж аймаар үнэртээд байгаа юм уу?" гэсээр өөрийн цамцаа үнэрлэж үзнэ.

Би "тийм ээ, аймшигтай байна. Хурдан усанд ор, бас наад хувцсаа угаагаарай" хэмээн үглэхэд

Жэксон "за за , ойлголоо хадагтай" гэснээ гэнэт жуумалзан "хамт усанд орох уу?" гэсээр гараас атгалаа.

Би хөмсгөө зангидаа "хэрэггүй ээ! чи ямар зүгээр ордог биш, байнга болохгүй тийш нь эргүүлдэг биз дээ, хэрэггүй" гэсээр татгалзахад

Жэксон шууд л намайг дээш өргөөд угаалгын өрөө рүү орлоо.

========================

Би "чамайг ингэнэ гэж бүр мэдээд байсан юмаа, хүн хангалттай ядарч байхад" гэсээр үсээ хатаахад

Жэксон "санасан болоод л тэр" гэсээр мөрөн дээр минь үнслээ.

Би "тэгж их санаад байдаг юм бол гадуур даалгавар биелүүлэхдээ намайг дагуулаад явж бай л даа" гэсээр хошуугаа унжуулахад

Жэксон "хэрэггүй ээ, чамайг дахиж гэмтээсэй, эсвэл муу хүмүүст зарагдаасай гэж хүсэхгүй байна. Зүгээр л яг одоогийнх шигээ ингээд л эрүүл саруул жаргалтай бай" гээд хацраас зөөлөн чимхэв.

/Дууссан/  ✝️ Unpretty ✝️Where stories live. Discover now