Миний талаас буюу Хэрагын талаас:
Бид онгоцонд суун нийгэмлэг рүү нислээ. Өвчтэй байгаа дөрвөн бүсгүйд яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа. Бас Жэксонд өгсөн ерөндөг хэр үйлчилж байгааг мэдэх хэрэгтэй байгаа юм.
Жэксон "ямар нэг муу зүйл болоогүй нь сайн хэрэг, үгүй бол би өөрийгөө хороох байсан байх" гэсээр нуруунд минь хүрэхэд яаж ч чадсангүй дуу алдлаа.
Жэксон хөмсгөө зангидан над руу чухал хараад "юу вэ? тэр араатан чамайг өвтгөө юу? хаана өвдөж байна? яасан юм?" гээд л ар араас нь асуултаар булна.
Би бага зэрэг ярвайгаад "сүртэй зүйл биш ээ, санаа зоволтгүй" гэхэд
Жэксон намайг эргүүлэн "нуруу чинь өвдөөд байгаа юм уу? харъя" гээд шууд л цамц сөхчих нь тэр.
Би нөгөө хэдээс санаа зовсондоо "зүгээрээ, хэрэггүй" гэж болиулах гэж хичээсэн ч Жэксон энэ удаад үнэхээр тоглоом хийгээгүй харагдана.
Жэксон "тэр чамайг яасан?" гэж дахин ширүүн асуухад
Би "түрүүн яг зугтах гэж байгаад түүнд баригдсан, тэгээд л тэр ташуур шиг юмаар цохиод" гэж сонсогдох төдий хэлэхэд
Жэксон "ГЭМТСЭН ЮМ БОЛ ХЭЛЭХГҮЙ ЯАЖ БАЙГАА ЮМ?" гэж орилсоор "Бэкхён өвчин намдаагч байгаа билүү? анхны тусламжийн хайрцаг" гэхэд Бэкхён суудлынхаа цаанаас жижиг цагаан хайрцагтай зүйл гаргаж өглөө.
Жэксон "ийм аймаар болсон байхад хэлж болно доо" гэж үглэсээр шархан дээр минь өвчин намдаагч түрхэж өгөв.
Өвчин намдаагч азаар маш хурдан үйлчилж эхэлдэг болохоор төд удалгүй өвдөлт намдаад ирлээ.
Би "одоо зүгээр дээ, өвдөхгүй болчихлоо" гээд инээмсэглэхэд
Жэксон ууртай байх ба "өөр нуусан зүйл байна уу? өөр газраа гэмтсэн үү?" гэсээр намайг эрүүлж тойруулан шалгаж эхлэв.
Би түүний гарыг барин зогсоогоод "би зүгээр болохоор санаа зоволтгүй дээ" гэхэд
Жэксон санаа алдаад "үнэхээр өөр өвдөж байгаа газар байхгүй гэж үү?" хэмээн асуулаа.
Би "байгаа, нэг байгаа" гэхэд
Түүний нүд орой дээрээ гарах шахан томроод "мэдээд байсан юмаа, хаана гэмтсэн? гар уу? хөл үү? хаана вэ?" гээд сандарч эхлэв.
Би инээмсэглэн түүний гарыг аваад "яг энд" гээд зүрхэн дээрээ тавихад тэр бүгдийг ойлгосон бололтой чимээгүй боллоо.
ŞİMDİ OKUDUĞUN
/Дууссан/ ✝️ Unpretty ✝️
MaceraГол дүр: GOT7 JACKSON Төрөл: Адал явдалт, Романсэ Дэлхий тэр чигтээ галзуурсан. Зөвхөн галзуучууд дэлхийг захирч байна. 3050 он. . . Хэрвээ чи хөөрхөн бол татвар төлөх ёстой. . . Хөөрхөн байна гэдэг энэ харгис ертөнцөд дэндүү хүнд даваа. . .