Ээжтэйгээ уулзаж гэртээ хоносон минь үнэхээр том бэлэг үнэхээр сайхан үдэш байлаа. Өглөө болоход Жэксон бид хоёр ээжтэй салах ёс хийгээд эргээд нийгэмлэг рүү явсан юм.
Энэ удаад нүд боож ухаан алдуулах юу ч байхгүй тул нийгэмлэг явах замыг маш сайн харж авлаа.Энэ газар царай муутны хараалтай гээд бараг очдоггүй үзэсгэлэнтэй байгаль бүхий хотоос нэлээд зайтай газар байсан юм.
Нийгэмлэг рүү ороход эргээд амар тайван хуучин амьдрал минь эхлэх шиг.
Энэ газарт сар гаран л болсон атал одоо аль хэдийн сэтгэлд дотно гэр шиг минь санагдах болж. Магадгүй энэ бүхэн энд намайг халуун дотно хүлээж авсан тэдгээр хүмүүс болон яг одоо миний дэргэд алхаж байгаа энэ сэтгэл татам залуутай холбоотой байх.
Биднийг өрөө рүүгээ алхаж байтал Тэхён Жэнни хоёр таарлаа.
Жэнни их л ажил хэрэгч бага зэрэг ууртай ч гэх юм уу тиймэрхүү байдалтай байгаа харагдав.
Би "сайн уу?"
Тэхён "шалгалтаа амжилттай давсанд баяр хүргэе одоо ажлын дадлага л үлдэж байх шив" гэсээр инээмсэглэх бол
Жэнни Жэксон бид хоёр руу муухай харсаар "өнөөдөр та хоёрын хүүхэд олж болох магадлалтай өдөр ш дээ хуваариа сайн харсан юм байгаа биз дээ? хүүхдээ хурдхан хий. Зарим нэг хүмүүс шиг дэмий зүйл хийхээсээ өмнө" гэж нэлээд ширүүн хэллээ.
Би 0.0???
Жэнни "ЯВАХГҮЙ ЮМ УУ?" гэсээр Тэхён руу нэг муухай харснаа өөрөө түрүүлээд яваад өгөв.
Жэксон "танай хүнд юу тохиолдоо вэ?"
Тэхён хамраа үрчийлгэн "үнэндээ өчигдөр бидний хуваарь хүүхэд олох хамгийн магадлал өндөр өдөр байсан юм гэтэл би нөгөө хэдтэй жоохон ууж байгаад Дунхёны өрөөнд тасраад уначихсан байна аа. Тэгээд л Жэнни миний толгойг бараг л таслачих шахаад байна"
Жэксон толгой сэгсрэн "угаасаа чи толгой туслуулах юмаа өөрөө хийсэн байна ш дээ"
Тэхён "харин тийм ээ, за за би явлаа баяртай хоёроо. Хурдхан араас нь очихгүй бол удаан ганцаараа байвал дэлбэрчих байх" гэсээр Жэннигийн араас гүйлээ.
Тэдний араас гайхах магадгүй бас өхөөрдөх бодол төрөн ширтсээр зогсож байтал Жэксон "бид ч бас удаан хамт байвал ийм зүйл дээр хүртэл муудалцах байх" гэх өгүүлбэрээр миний бодлыг тасаллаа.
Би түүн рүү харан инээмсэглээд "тэгэх байхаа гэхдээ ингэж уурлах хүн нь би биш чи л уурлах байх" гэхэд
YOU ARE READING
/Дууссан/ ✝️ Unpretty ✝️
AdventureГол дүр: GOT7 JACKSON Төрөл: Адал явдалт, Романсэ Дэлхий тэр чигтээ галзуурсан. Зөвхөн галзуучууд дэлхийг захирч байна. 3050 он. . . Хэрвээ чи хөөрхөн бол татвар төлөх ёстой. . . Хөөрхөн байна гэдэг энэ харгис ертөнцөд дэндүү хүнд даваа. . .