-12-

9K 857 68
                                    

Биднийг гадагш гарахад нөгөө хэд ч яваагүй хүлээж байсан юм.

Одоо л нэг эрүүл ухаантай болж эргэн тойрноо сайн харвал бид далайн эргээс холгүй байсан юм. Гэвч би энд хэзээ ч ирж байгаагүй тул нийгэмлэгээс хол уу ойр уу? чухам хаана байдаг газар юм сайн мэдэхгүй байв.

Угаасаа ч нийгэмлэг хаана байдгийг ч мэдэхгүй л дээ.

Жэксон "та нар түрүүлээд яв даа, бид Хэра-н ээжтэй уулзах ёстой. Би түүнд амласан юм"

Шиүмин "ойлголоо, холбооны хэрэгслээ авч яваарай"

Сухо "энэ чиний баг, царай муутны улсад албан ёсны бүртгэлтэй. Энэ багыг зүүсэн үедээ чи К70 гүрний иргэн царай муут LP9 байх ба энгийн нэр чинь Миа, X03-н эхнэр X03 гэдэг нь Жэксоны баг байгаа юм. Бас энэ хуурамч хурууны хээ. Гартаа зүүгээрэй! Та хоёр эхнэр нөхөр, хотын баруун дүүрэгт жижиг дэлгүүр ажиллуулдаг энгийн амьдралтай гэр бүл шүү!"

Би "хөөх энэ багыг зүгээр л царай муутай харагдах зориулалттай гэж бодтол бүр албан ёсны бичиг баримт байдаг хэрэг үү?" хэмээн гайхан асуухад

Сухо "мэдээж байгаа, цаашдаа чи Жэксонтой олон ажилд цуг явах байх тэр бүрдээ ашиглаж байх хэд хэдэн баг бий баг бүр өөрийн бүртгэл бичиг баримттай"

Би "гайхалтай юмаа, баярлалаа"

Сухо "зүгээр дээ, нийгэмлэгт албан ёсоор тавтай морил" гээд инээмсэглэв.

Би "баярлалаа"

Жэксон "явцгаая"

Би "ойлголоо, гэхдээ үүнийг яаж зүүх үү? Бас бодож байснаас минь хамаагүй нимгэн юм гээч" гэсээр багаа эргүүлж тойруулан харна.

Жэксон "мэдээж нимгэн нарийн хийцтэй байж жинхэнэ мэт харагдана ш дээ, би зүүлгээд өгье"

Жэксон багыг зүүлгэлээ. Гэвч энэ баг нүүрэнд маш духтай байгаад зогсохгүй зүүгээд удаа ч үгүй баг зүүснээ хүртэл мартмаар яг л баггүй байгаа мэт мэдрэмж төрнө.

Олон янзын машин бий. Гэвч хоёр үндсэн төрөлд хуваагдана. Нисдэг ба газраар явагч гэж хуваана.

Газраар явдаг машиныг дундаж амьдралтай хүмүүс унадаг. Эсвэл дайны зориулалттай газрын машинууд цэргүүдэд бий.

Жэксон бид хоёрын өмссөн баг дундаж амьдралтай гэр бүлд хамаарах тул бид газрын машинаар хот руу явлаа.

Үнэндээ туршилт болсон газар хотын гадна байсан юм. Гэвч азаар хэт хол биш байв.

Бид хотод орж ирэхэд удаан хараагүй хэдэн сая царай муутныг бөөн бөөнөөр нь харж эхлэхэд нэг л таагүй мэдрэмж төрнө. Нөгөө л нэг айдас, муу муухай хар бараан дурсамж сэтгэлд хөвөрнө.

/Дууссан/  ✝️ Unpretty ✝️حيث تعيش القصص. اكتشف الآن