-5-

9K 886 57
                                    

Анх удаа л нойроо ханатал унтаж үзэж байна. Ажил гэж яарахгүй. Эсвэл хойд ааваас санаа зовох зүйлгүй. Унтаж сэрэхэд минь дарамтлах хэн нэгэн байхгүй гэж бодохоор л үнэхээр таатай.

Бас энэ шөнийн бүрэн бүтэн нойр яг л хэдэн мянган амин дэм хийлгэж сувилуулсан мэт маш их эрч хүчийг өгч байлаа.

Нүдээ нээгээд нүүр дүүрэн инээмсэглэн таатай гэх ч нь сунайлаа.

"ямар их унтдаг юм бэ? өглөө биш өдөр болж байна" гэх дуугаар цочин дээш босоход

Жэксон нөгөө л нэг төв царайгаа гарган намайг ширтэн сууна.

Би "с-сэрээхгүй яасан юм?" гэсээр хурдхан орноос босоход

Жэксон "чамайг ажил хийдэг байсан болохоор өөрөө сэрчих байх гэж бодсон. Гэвч гадна ертөнцөөс ирсэн царайлагууд ихэнх нь маш сэргэг байдаг ш дээ тэдний дарамтаас болоод, гэтэл чи эсрэгээрээ юм. Магадгүй чиний амьдрал тийм ч муу биш байсан бололтой" гэх нь тэр.

Би "тэр дарлагчдын дунд сайхан амьдардаг царайлаг гэж байдаг юм уу? би ч бас хангалттай зовсон. Зүгээр л энэ газар энэ хүмүүс намайг хамгаалах юм шиг санагдаад амьдралдаа анх удаа ингэж тайван унтаж үзлээ" гэсээр түүн рүү муухай харахад

Тэр бас л үл тоосон харцаар ширтэн "чи зөв боджээ, одооноос бид чамайг хамгаалах болно. Тиймээс өдөр бүр ингэж тайван нойрсож байгаарай" гэж хэлэхэд би хариу хэлж чадсангүй.

Учир нь төрсөн цагаас минь хойш анх удаа л ээжээс минь өөр хэн нэгэн намайг хамгаална гэж хэлж байна.

Цочирдсондоо ч тэр үү таг дуугүй болон Жэксон руу ширтэнэ.

Жэксон хоолойгоо засаад "явцгаая, бид хамгийн эхлээд Жэк дээр очиж чамд хэдэн ээлжийн хувцас авна. Дараа нь Инбинь дээр очиж чамд хэрэгтэй тоног төхөөрөмжийг авах болно" гэв.

Би "ойлголоо" гэсээр түүний хажууд бараг л номрон зогсоход тэр нүднийхээ булангаар хальт харснаа "явцгаая" гэв.

Бас л өрөөнөөс гарсан цагаас эхлээд би хаашаа явж байгаа хаана байгаагаа ч ойлгосонгүй. Энэ байгууламж яагаад ийм төвөгтэй юм бэ? магадгүй би энд төөрдөггүй хэвийн явдаг болтлоо хэдэн сар төөрөх байх.

Санаа алдсаар эргэн тойрноо харан явах боловч яг адилхан хаалга яг адилхан хана үргэлжилсээр. . . энэ нь намайг хангалттай их төөрөгдүүлж байлаа.

Бид явсаар ногоон өнгөтэй хаалганы өмнө ирэхэд Жэксон "манай хаалга улаан байсныг санаж байна уу?" гэж асуулаа.

/Дууссан/  ✝️ Unpretty ✝️Where stories live. Discover now