| 01 |

6.2K 291 2
                                    

Сургуулийн хашаагаар ороод явж байтал хэн нэгэн толгой руу цохичхоод гүйчихэв. Алхаж байсан газраа зогсоод урагш харвал...

Би "хөөе Юнги!!" гэтэл Юнги эргэж харснаа над руу дооглосон  янзтай инээмсэглэчихээд сургууль руу гүйгээд орчих нь тэр. Харин би түүний араас харан "МИН ЮНГИ !!!" гэсээр орилон үлдлээ.

Би бол ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч У Иран. Харин саяны намайг цохичихоод гүйдэг тэнэг бол манай ангийн сурагч Мин Юнги. Бид хоёр хоорондоо тийм ч тохироод байддаггүй л дээ ч гэж угаасаа тохирдоггүй юм. Хэзээ ч тохирч байгаагүй. Биднийг зодолдохгүй, хэрэлдэхгүй хамт сууж байхыг харвал хүмүүс гайхах биз. Үнэндээ зүгээр байя гэсэн ч чаддаггүй юм. Тэр өөрөө л эхэлж өддөг. Түүнийг үзэн ядах шалтгаан миний толгойн дээрх үснээс ч их. Ямар гэдгийг нь та нар мэдэхгүй дээ? Зүрх нь гэж мөсөн уул аваачаад зоочихсон юм шиг хүйтэн сэтгэлтэй.

***

Би шүүгээнээсээ орох хичээлээ ялган зогсож байхдаа "түүнээс болж галзуугийн эмнэлэгт очих юм байна л даа. Охидууд араас нь яагаад гүйгээд байдгийг ойлгохгүй юм. Тэгээд бүр тэгж их зориг гаргаад гуйж байхад нь шууд хаячихдаг. Охидууд тэгж түрүүлж гуйхад ямар их зориг шаарддаггийг мэдэхгүй л дээ тэр тэнэг амьтан? Аз болж тэрний найзууд нь ийм тэнэг биш" гээд шүүгээнийхээ хаалгыг "пасс" хийтэл хаалаа.

Сүёон "чиний ярьж байгаа юмны 95% нь Юнгигийн тухай байх юмаа"

Би "хүссэндээ ярьдаг гэж бодож байна уу?!!"

Сүёон "чи зүгээр л Юнгитэй харьцахгүй, харахгүй, хамт байхгүй л байхад болно биздээ?"

Би "тэгье гэхээр болохгүй байна шдээ. Бие даалт хийхэд нэг баг болчихно, анги цэвэрлэхэд ч нэг өдөр. Тэгээд хамт байх болгондоо хүн зүгээр байлгахгүй. Хачин хачин юм асууна, цохино, цэвэрлэгээ хийж байхад хувинтай ус хүртэл дээрээс асгаж байсан. Хааяа бүр алчихмаар санагддаг"

Сүёон "та хоёрын харилцаатай сургуулийхан бараг эвлэрчихсэн байх шүү. Долоо хоногийн өмнө бас та 2 цайны газарт хөөцөлдөж байгаад ширээ эвдэлснээ санаж байгаа биздээ?"

Би "аахх тэр.. Тэрнээс чинь болж том асуудалд орсон. Эцэг эхийг дуудна гэхээр нь арай гэж болиулсан. Ер нь тэр нэг юмнаас л болсон биздээ"

Сүёон "охин хүүхэд байж яаж нэг хөвгүүн рүү ширээ авч шиддэг байнаа.."

Би "хоолыг минь шууд дээрээс асгачихсан шдээ. Бүр уур хүрээд байсан юм" гэсээр зогсож байтал гэнэт Согжин хажууд хүрч ирснээ өмнө минь зогсоод "сайн уу Иранаа?" гэхэд нь би сандарсаар, түүн рүү харж зогсон "аа тиймээ. Чи сайн уу?"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now