- 6 жилийн дараа-
"У өмгөөлөгчөө"
Хэн нэгэн хаалга тогшсоор орж ирлээ. Тэрээр хүрч ирэн миний урд ширээн дээр нэг дугтуйтай зүйл тавиад "танд ирсэн байна"
"надад уу?.. Баярлалаа гарч болно оо"
Түүнийг гарсны дараа дугтуйг нээж үзэв.
·:*¨¨*:·.❁.·:*¨¨*:·.
─────────────
Урилга
Эрхэм хүндэт У Иран таныг сүйт залуу Ким Согжин болон сүйт бүсгүй Бэк Сүёон нарын гэрлэх ёслолд хүрэлцэн ирэхийг урьж байна.
─────────────Би уншчихаад инээмсэглэсээр буцаан дугтуйнд нь хийлээ. Эцэст нь тэд гэрлэж байна. Тэдний хурим байхад минийх юм шиг л догдлоод байх юм. Үнэндээ би тэдний өмнөөс үнэхээр их баярлаж байна.
Цаг дөхөж байгааг харчихаад гадуур хувцсаа аван ажлаасаа гараад онгоцны буудал руу машинтайгаа хөдөллөө. Өнөөдөр Жонгүг Германаас ирж байгаа. Түүнийг удаан хугацааны дараа ирж байгаа болохоор үнэхээр их догдолж байна.
Онгоцны буудал дээр хүрч ирээд Жонгүгийг гарч ирэхийг хүлээж байтал тэрээр чимданаа чирэн гарч ирээд, намайг олж харсныхаа дараа туулай шиг шүдээ гарган, хамраа үрчийлгэж инээсээр гараа даллав. Бурхан минь тэр үнэхээр том залуу болчихжээ. Өмнөхөөсөө ч илүү царайлаг. Аргагүй байлгүй дээ одоо 22 настай юм чинь. Гэхдээ инээж байгаа төрх нь яг л өмнөх шигээ юм.
Би шууд л гүйж очоод түүнийг тэвэрч аван хэсэг зогсож байснаа түүнээс салан, хоёр хацраас нь бариад "чи бүр том залуу болчихжээ. Үнэхээр өөрчлөгдчихөж. Гэхдээ царайлаг"
Жонгүг "та ч гэсэн. Гэхдээ хөөрхөн хэвээрээ байна. Гэснээс та одоо 24тэй юм уу?" гэж хэлээд амаа дарав.
"чи 22той биздээ?"
Бид онгоцны буудлаас гаран миний машинд суугаад хөдөлцгөөв. Жонгүг завсар зайгүй л ам нь хуурай байхгүй юм ярьж, асууж байлаа.
YOU ARE READING
unexpected relationship | yoongi ✓
Teen Fiction"юу гээч Иранаа, анхны хайр хэзээ ч бүтдэггүй юм. Тэглээ ч би чамайг хэн нэгэнтэй үерхэхийг зүгээр хараад суухгүй. Гэхдээ битгий санаа зовдоо. Жин угаасаа минийх" гэж хэлээд гараад явчихав. "новш. Юнги л биш шүү.."