| 07 |

2.2K 197 0
                                    

Дөнгөж сургуулийн хашаагаар орж иртэл Юнги ардаас гүйж ирснээ толгой руу цохиод "хөөе!" гэхэд нь би толгойгоо барин Юнги рүү муухай харсаар "ёооёлдоо, бас яав?" гэтэл Юнги "чи хувинтай толгой мөн биздээ?" гэх нь тэр. Би гайхсандаа явж байсан газраа зогсоод, Юнги рүү харан "а-айн?? Юу гэсэн бэ?"

Юнги "чи бага ангид байхдаа хувинтай толгой гэдэг хочтой байсан биздээ?"

Бурхан минь Юнги яаж энэ талаар мэдчихдэг билээ?

Би "ю-юу яриад байгаа юм? Би биш" гэсээр түүнээс түрүүлэн алхлаа.

Ашшш, Сүёон хэлчихсэн юм байхдаа, хүн битгий хэлээрэй гээд байхад чинь.

Юнги дахин хажууд хүрч ирснээ цээжин дээрээ гараа тавиад "чи намайг санахгүй байгаа юм уу? Би Шюга байна шдээ" гэхэд нь би бага зэрэг гайхсаар байрандаа зогсон түүн рүү харлаа. Энэ нэр надад танил санагдав. Шюга?

Юнги "яагаавдээ байнга чихэр идээд явж байдаг болохоор чи намайг Шюга гэдэг байсан. Харин би чамд хувинтай толгой гэдэг хоч өгсөн биздээ? Санахгүй байна уу?"

Түүнийг ингэж хэлэхэд нь би түүний талаар санах шиг болов. Үнэхээр Юнги тэр Шюга гэж үү?

Би амаа ангайн "А-Ааааааннн" гэтэл Юнги миний баруун гарыг барьж аваад "бас би чамд энэ бугуйвчийг өгсөн"

Би "чи үнэхээр Шюга юм уу??" гэтэл Юнги бүр арзайтлаа инээчихсэн "тиймэээ"

-Flashback-

11 жилийн өмнө. Чодэн Хаггёо бага сургууль.

Сургуулийн арын цэцэрлэгийн талбайд нэгэн охин цэцэг услан зогсож байлаа. Түүний ард хэдэн хөвгүүд гүйлдэнэ. Тэгтэл тэдний нэг нь цэцэг услаж буй охин дээр очоод "Иран!" гэснээ охиныг эргэж харахад нь шууд толгой дээр нь дүүрэн устай хувин хөмрөөд тавичих нь тэр.

Иран бүхэлдээ норчихсон байдалтай толгой дээрх хувингаа аван шидээд "Шюгааа! Би чамайг ээждээ хэлнэ дээ"

Шюга "тэгээд хэлээчдээ" гэснээ үргэлж үүрдэг жижигхэн цүнхнээсээ чихэр гаргаж ирэн амандаа хийлээ. Иран шууд л уйлчихав. Харин хөвгүүд бүгд түүнийн орхин инээлдсээр яваад өглөө.

Өөр нэг өдөр Ираныг цонхных нь доор сууж байхыг Шюга харав. Тэрээр инээснээ хувинд ус хийгээд шууд л цонхоороо Ираны дээрээс унагачихлаа. Гадаа байх хүүхдүүд толгойдоо хувин угласан Ираныг харан шоолцгооно. Энэ өдрөөс хойш түүнийг хувинтай толгой гэдэг болов.

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now