| 09 |

1.9K 189 6
                                    

Сургуулийн хашаагаар ороод явж байтал сургууль руу Согжин Сүёон хоёр хамт орох нь харагдав.

Энэ хоёр тийм дотно болчихсон юм байхдаа?

Их юм бодолгүй явсаар ангид орж ирэн суулаа. Урд Жимин хүрч ирэн сууснаа над руу эргэж хараад "эмээ чинь яасан?" гэхэд нь би түүн рүү гайхан хараад "юун эмээ?"

Жимин "Хусог хэлэхдээ өчигдөр чамайг эмээ чинь өвдсөн гээд түрүүлээд явчихсан гэсэн шт"

Би "аан тэр үү. Эмээ яагаачгүй ээ. Юнги л намайг Согжинтой хамт байлгахгүй гээд тэгчихсэн юм"

Жимин "мм. Тэгээд Юнги та хоёр яасан юм?"

Би "хамт хоол идээд тэгээд жоохон сууж байгаад л явсан"

Жимин "тийм байх нь"

Жимин бид хоёрыг юм яриад сууж байтал Юнги орж ирэн суудалдаа суухад Жимин ч мөн байрандаа очин суулаа. Гэнэт Юнги араас "чи сонссон уу?"

Би "айн? Юуг?"

Юнги доошоо хараад "хмм- юу ч бишдээ. Урагшаа хар"

Би "юу вэ.." гэсээр урагшаа харан суулаа.

Завсарлагаанаар Сүёонтой уулзахаар ангид нь очтол ангидаа байхгүй байлаа. "Хааччихдаг байнаа" гэж бодсоор буцаад анги руугаа явж байтал өөдөөс Сүёон ирж таарав.

Сүёон "өө- сайн уу"

Би "сайн...? Хааччихаад ирсэн юм?"

Сүёон "аан зүгээр л. Цайны газар орж юм авч идэцгээе" гээд намайг дагуулан шатны зүг явлаа.

Цайны газарт орон хоол идээд сууж байтал Сүёон халбагаа барин хоол руугаа харсаар "нөгөө Иранаа?"

Би "яасан?"

Сүёон "би чамд нэг юм хэлж болох уу?"

Би "тэгээчдээ. Юу болсон юм?"

Сүёон "би үнэхээр хэлэх эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ чамд хэлэх хэрэгтэй байх"

Би "за"

Сүёон "Согжин... надад сайн гэсэн. Үерхье гэж байна лээ"

Түүнийг ингэж хэлэхэд нь би идэж байсан хоолондоо хахаж ханиалгасаар хажуудаа байсан усыг аван уулаа.

Сүёон "гэхдээ Иранаа, би зөвшөөрөөгүй ээ. Би Согжинд сайн биш. Тийм болохоор чи надаас хөндийрөхгүй биздээ?"

Би "ю-юу гэждээ. Угаасаа Согжин хэзээ ч надад сайн болохгүй нь ойлгомжтой байсан. Чи Согжинд сайн биздээ?"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now