| 13 |

2K 189 5
                                    

Хичээлийн цаг дуусч сургуулиас гарч явтал сургуулийн хашааны хаалган дээр Жонгүг зогсож байх нь тэр. Тэрээр эргэн тойрноо харан зогсож байснаа намайг харангуутаа инээмсэглэсээр хүрч ирэв.

Жонгүг "би бараг цаг гаран хүлээлээ"

Би "юу? яагаад?"

Жонгүг "хичээл чинь хэдээс тардгийг мэдсэнгүй"

Би "тэгээд цаг гаран тэнд тэгж зогссон юм уу?" гээд хаалга руу заатал Жонгүг инээгээд "тоглосон юмаа"

"дандаа ингэж байх юмаа? Тэгээд яах гэсэн юм бэ дээ?"

Жонгүг "мэдээж таныг авах гэж ирлээ. Хамт явъя" гэж хэлээд гарнаас хөтлөн алхаж эхлэв. Бид хоёр үргэлж ингээд хөтлөлцөөд явж байдаг болохоор үнэндээ эвгүй байсангүй. Дээрээс нь бид үеэлүүд шүүдээ. Дунд сургуульд байхад хүртэл Жонгүг хүрч ирээд намайг хөтлөн сургуулиас авч явахад манай ангийн хүүхдүүд найз хөвгүүн маань ч гэж бодож байсан. Гэхдээ тэд нараар үерхдэг юм шиг тоглох гоё байдаг юм. Бид бие биенээсээ юм нуудаггүй маш дотно үеэлүүд болохоор заримдаа Жонгүгт ядаргаа болдог охидуудад би өөрийгөө найз охин нь гэж хэлээд явуулдаг байсан. Жонгүг ч ууралдаггүй л дээ. Харин ч бүр баярладаг. Тэр охидуудтай харьцах тийм ч дуртай биш.

Би хөтөлсөн гараа савласаар алхан "зүгээр л шууд ингээд харьчих юм уу?"

Жонгүг "яамаар байгаа юм? Би удахгүй Герман яваад ирэхгүй удах болохоор хүссэн бүхнийг чинь хийж өгье" гэхэд нь би түүний гарыг тавин алхаж байсан газраа зогслоо. Жонгүг гайхан эргэж харав.

Би "чи герман явнаа?"

Жонгүг "тиймээ. Тэнд сурна. Тэнд ахлах сургуулиа төгсчихөөд бас их сургуульд сурна. Тэгээд их сургуулиа төгсчхөөд яахаа сайн мэдэхгүй байна. Солонгост ирвэл нэг мөсөн ирээд энд ажиллана, эсвэл бүр мөсөн Германд ажиллаж амьдрана" гэхэд нь дотор тэр чигтээ харанхуйлаад явчихав. Тэр Солонгост буцаж ирэхгүй бол?

Тэгээд тэр үргэлжлүүлж "би аль хэдийн мэргэжлээ сонгочихсон" гэж хэлээд инээмсэглэв. Харин миний нүдэнд нулимс цийлэгнэж уйлахгүй байхыг хичээн "яагаад гэнэт герман явах болчихвоо? Солонгост сурч болохгүй юм уу?"

Жонгүг "зүгээр л Германд сурч, ажиллавал илүү ашигтай юм шиг санагдаад"

Би "тэгвэл яагаад одоо хэлж байгаа юм?"

Жонгүг "надад уурлах байх гэж бодсон юмаа. Та уурлахаараа намайг зоддог шдээ. Тэгээд явахаасаа өмнө энд ирж тантай хэд хоноё гэж бодсон юм"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now