| 18 |

2K 218 7
                                    

Би түүнийг надад юм өгч байгаад хэтэрхий их гайхав. Гэхдээ өнөөдөр миний төрсөн өдөр биш юмсан?

Юнги "гайхаж байна уу? Мэднээ маргааш чиний төрсөн өдөр. Гэхдээ цаг хардаа 12 болчихсон байна уу? Тэгэхээр чиний төрсөн өдөр болчихсон гэсэн үг. Бас анхны цас орж байсан болохоор хүрээд ирлээ"

Би түүний надад өгсөн ууттай юмыг аваад "миний төрсөн өдөр маргааш гэдгийг таг мартчихаж. Чи яаж санаж байсан юм? Бас энийг үнэхээр надад авсан юм уу? Үнэхээр үү??"

Юнги "дургүй байвал болио" гээд буцаагаад авах гэхэд нь би холдоод "үгүй ээ баярлалаа. Чиний өгч байгаа анхны бэлэг шүүдээ. Чи өнгөрсөн жил сургууль дээр миний нүүрэнд бялуу нааж бэлэг барьж байсан. Харин энэ удаагийнх гайхмаар байлаа"

Юнги "харамсалтай нь маргааш амралтын өдөр юм"

Би "тиймээ, аз болж. Гэхдээ чамайг надад бэлэг өгч байна гэхээр нэг л итгэж өгөхгүй юм. Арай энэ дотор янз бүрийн хачин юм хийчихээгүй биздээ?"

Юнги "үгүй ээ нээгээд үз л дээ" гээд нэг хөмсгөө өргөн хэсэг харж байснаа "гэснээс маргааш яах гэж байна?"

Би "мэдэхгүй ээ. Төрсөн өдрөө ч мартчихсан байсан юм чинь"

Юнги "зза.. Тэгвэл би явлаа шүү" гэж хэлээд гүйгээд явчих нь тэр. Би араас нь "хөөе энэ куртикаа авахгүй юмуу??" гэж орилсон тэрээр огт сонсоогүй юм шиг яваад өгөв.

Гэрт орж ирж иртэл ээж над руу гайхан хараад "чи чинь юу өмсчихөв? Бас наад ууттай зүйл чинь?"

Би "аан, энэ куртик Юнгигийнх. Сая авахгүй шууд гүйгээд явчих юм. Гэснээс маргааш миний төрсөн өдөр юм байна"

Ээж "харин би төрсөн өдрөөр чинь гэртээ байхгүй нь дээ"

Би "айн? Хаашаа явах юм?"

Ээж "ажлаар нэг тийшээ явах болчихсон. Өглөө эрт явах болохоор маргааш оройдоо ирчих байх"

Би "тэгээд би ганцаараа байх юм уу?"

Ээж "найзууд чинь байгаа биздээ?"

Би "найзууд гэж Сүёон л байгаа шдээ"

Ээж "төрсөн өдрөөрөө юу авмаар байна?"

Би "үнэхээр авч өгөх юм уу?"

Ээж "хэлээд үз лдээ"

Би "аавтай уулзмаар байна... Болох уу?" гэтэл ээж хэсэг чимээгүй байж байснаа "тэгээ. Чи удаан уулзаагүй шүү дээ" гэхэд нь би очин ээжийг тэвэрч аваад "баярлалаа"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now