Намайг сэрэхэд хөшигний завсраар нар ээж гадаа шувууд жиргэн байх аж...
Төсөөлөлдөө ч болов буулган гадаах бүрхэг тэнгэрийг ажиглан орноосоо босов. Өнөөдөр бороо орох бололтой...
Тэнгэр үүлшиж хур бороо орохыг манай сүмийнхэн муу өдөр тохиох нь гэж үздэг. Гэхдээ хөөрхий тэнгэр нулимсаа дийлэхгүй асгардаг юм болов уу? гэж хэн ч боддоггүй аж.
Дүрэмт хувцсаа өмсөж дуусаад гал тогоо орон хормогчоо шүүгээнээс аван зогсож байтал асрагч эх маань хүрч ирээд надад хандан:
"Чи хоол хийх хэрэггүй дээ!Өнөөдөр хичээлийн чинь эхний өдөр болохоор хоцорчихож магадгүй" хэмээн надаас хормогчийг минь авав.Би ч түүнд бөхийн:
"Ойлголоо, тэгвэл явчихаад ирье"
Гадуур хувцсаа өмсөж гараад үүдэн дэх дугуйгаа аван хашааны гадна гарах гэхэд асрагч Афила намайг дуудан зогсоов.Тэр над дээр гүйж ирэн:
"Энэ мөнгийг сургуульдаа хэрэглээрэй!" гэсээр халаасанд минь 50'000 вонн хийж өгөх нь тэр.Би ч толгой сэгсрэн:
"Үгүй дээ, би авахгүй.Цагийн ажил..."
Тэрээр үгийг минь таслан:
"Байнга цагийн ажил хийгээд хичээлдээ анхаарахгүй болчихвол яах юм? Тэгээд ч би үүнийг зүгээр л өнөөдөр найз нөхөдтэй болоод тэдэнтэйгээ хамт гадуур гарч зугаал гэж өгч байгаа юм"
Түүний хэлсэнд инээмсэглэсээр бөхийн талархсанаа илэрхийлчихээд дугуйгаа унан сургуулийн зүг явлаа.
Өнөөдөр би шинэ сургууль руугаа шилжиж байгаа болохоор үнэхээр их догдолж байна. Борооны дараах чийгний үнэр хамар цоргин үнэртэж, ганц хоёрхон машин энэ гудамжинд холхих аж. Надад л зориулагдсан өдөр байгаасай гэж би өөртөө шивнэн хэлээд инээмсэглэлээ.
Замдаа ойр зуурыг ажиглан явсаар гэнэт өөрийгөө уруу замаар уруудан хурдаа нэмж байгааг мэдэв.Би тоормсоо хэд хэд хүчтэй базан зогсоохыг оролдсон ч энэ нь төдийлөн амжилт олсонгүй.Эцэст нь миний тормс эвдэрчихсэн юм.
Уулзвар дахь олон машинууд руу чиглэн хар эрчээрээ давхисаар нэг л мэдэхэд дугуйн доороо дарагдан хэвтэж байлаа.Хэн нэгэн цонхоо нээн намайг дуудахад л би түүнийг олж харсан юм.Түүнийг сайн харж чадаагүй ч тэр над руу нүд салгалгүй ширтэж буй нь мэдрэгдэж байлаа.
Төд удалгүй хараа арай дээрдэн тогтворжиж толгой ч эргэхээ байчихав. Би дээрээс дарах дугуйндаа түүртсээр дээш босохдоо тэр хэн нэгний хоосон хар нүх шиг гүн гүнзгий нүдэнд уначихав уу гэмээр болох нь тэр.
Түүний сайхан инээмсэглэл, ер бусын гүн гүнзгий нүд, намирах зөөлөн хар үс гээд бүх зүйл нь төгс төгөлдөр гэмээр...гэвэл алав аа?!
Тэр өдрөөс л жинхэнэ дайн эхлэсэн юм...
YOU ARE READING
[ BLACK NOTE ]
أدب الهواة《《 Тэр хар дэвтэр чиний амьдралыг хормын дотор өөрчилж чадна... Хэрэв тэр дэвтэр дээр чиний нэр байвал юу болох вэ гэж үү? ...Энийг төсөөлөхөд ч бэрх юм...》》 --Эми--