Жагсаалт...

126 13 0
                                    

-ЧИ?!!!

Тэрээр над руу мушилзан:

-"Дахиад уулзах шив...Ким Юүгён"
 
Тэр шилнийхээ дээд талаар харсаар над руу жуумалзах нь тэр.Би харин гайхсандаа золтой л унаад өгсөнгүй.
 
    Тийм ээ, би түүний дүрэмт хувцсыг анзаараагүй байж...

Тэрээр намайг сандал дээр суухыг урихад би одоо хүртэл шокноосоо гарч чадаагүй зогсож байсан бөгөөд гэнэт л түүнийг хоолойгоо засахад ухаан орж заасан сандал дээр нь суулаа.Тэр арагш сандлаа налан ширээн дээрээ хөлөө тавихад л миний хамаг дургүй хүрсэн юм.

      Ямар ч хүндлэлгүй, соёлгүй бүдүүлэг амьтан энэ суудал дээр суух ёстой гэж үү?
 
Би бухимдан:

"Чи яг хэн юм? Дүрэмт хувцас өмссөн мөртлөө сургалтын албанд ширээн дээр нь сууж байдаг?"
    
Тэр инээмсэглэн:

"Магадгүй чиний бодож байгаагаас ч илүү эрх мэдэлтэй байж мэдэх юм"

Тэрээр босон миний урд хавтас авчирч тавиад:

"Тэтгэлгээр энд ирснийг чинь бодвол чи ч онц сурдаг бололтой. Энд чиний хувийн хэрэг болон сурах ангийн чинь бүлгийн дугаар байгаа.Хэрэв хүсвэл сургуулийн танилцуулгыг ч авч болно шүү!"

Тэр томоос том номын тавиурууд руугаа эргэн олон хар өнгийн хавтаснуудаас нэгийг нь сугалаад миний урд авчирч тавихдаа:

"Харин энд манай сургуулийн үйл ажиллагаа болон сургалтын чанар, сургуулийн удирдагчдийн товч танилцуулгууд байгаа. Юмыг яаж мэдэхэв, хэрэг болж магадгүй юм."

Намайг толгой дохин босоход тэр нуруугаа үүрэн цонхны наана зогсоод:

"Key-D-д тавтай морил"

Намайг чимээгүй үүд рүү эргэн хаалган дээр очтол тэр араас:

"Хар дэвтрийн жагсаалтанд багтахад гурван сануулгыг өгнө.Харин чи нэг сануулгаа өглөөхөн авчихсан"

Түүнийг ийн хэлэхэд би юу яриад байгааг нь ойлгож чадалгүй гайхсаар өрөөнөөс нь гарсан юм...

       Хар жагсаалтны сануулга 1:

•Эхний сануулгыг авсан сурагч дахин ийм алдаа гаргаж болохгүй.

•Хоёр дахь удаагийн сануулгаар сурагч дээд удирдлагуудын хараанд өртөн тэдний мэдэлд орох ёстой.

•Хэрвээ сурагч 3 сануулга авсан тохиолдолд...

        Сургууль дахь байр суурь нь нуран унаж,сургуулийн хамгийн доод бүлэгт ангилагдана...
          
    

    

[ BLACK NOTE ]Where stories live. Discover now