BLACK

169 20 5
                                    

♦♦♦

Чи үүнийг мэдэх үү? Төсөөллийн бяцхан цог унтрасан мөчөөс эхлэн бид бодит байдал гэгч далайд живдэг гэдгийг...

♦♦♦

"Сайн байцгаана уу? Өнөөдөр энэ ангид шилжиж ирж байгаа сурагч Ким Юүгён байна.Тусалж дэмжиж байгаарай"

Хүүхдүүд бүгд алга ташин шинэ багш минь инээмсэглэн суудлыг минь хэлж өгөв... Үгүй ээ, хүүхдүүд миний өмнө цэцгийн дэлбээ цацаж багш урд минь Ламбада бүжиглэсэн гэвэл илүү гайхалтай сонсогдох юм болов уу?...

Тэдний баяр хөөргүй хоосон харц, хар бараан гунигтай өнгө аясыг илтгэж өгөх мэт дүрэмт хувцас нь тэднийг улам л бүрэг болгон доош нь дарж байлаа. Багш ч дурамжхан суудал руу минь нэг гараараа дохьчихоод самбар луугаа эргэж харан хичээлээ оров.Багшийг самбар луу эргэж амжихаас өмнө би түүний энгэр дээр байх нэрийг харан амандаа шивнэв:

"Профессор Девис"

Би багшийн заасан суудал руу очин суугаад эхнээс нь дэвтэр номоо гаргаж тавихдаа ангиар нүдээ гүйлгэн ажина.Төд удалгүй хөгшин багш профессор Девис бидэн рүү харан ам нээв:

"Өнөөдөр бидний хичээлийн сэдэв бол "Цуст сар" гэх нэгэн домогтой холбоотой"

Тэрээр жирвэгэр цагаан сахлаа хурууныхаа өндгөөр имрэн зогсож байх зуураа сурагчдыг ажин хэн нэгэн дээр хараагаа тогтоов.Тэр сурагч нь би болж таарсан юм. Девис:

"Хатагтай Ким Юүгён та бидэнд энэ домгийн талаар таамаглалаа ярьж өгч болохсон болов уу? Үүнийг чи уншсан л байх ёстой доо?"

Девисийн дуунаар ангийн хүүхдүүд бүгд над руу толгойгоо эргүүлэн харж хариултыг минь хүлээлээ.

"Мэдээж, Профессор Девис"

"Сайн байна, Хатагтай Ким Юүгён"

Хүүхдүүдийн зарим нь над руу битгий гэх харцаар харах бол өөр нэг хүүдүүд юу гэж чалчихыг минь сонсохсон гэхээс тэсэн ядан хүлээж байв.Би номныхоо 193 дахь хуудсыг гаргаад:

"Энэ домогт цус сорогчдын тухай өгүүлнэ.Цуст сар гэж нэрлэсний тухайд бол сар бүрийн энэ шөнө улаан сар гаран учир битүүлгээр хүмүүс үхэж алга болдог тул ингэж нэрлэсэн байх гэж бодож байна"

Профессор миний ярьсанд толгой дохин:

"Чамайг энд тэтгэлгээр ирсэн сурагч гэж сонссон юм байна"

"Тиймээ, эрхмээ"

"Тэгвэл цуст сар гардаг шөнө хэд дүгээр зуунаас эхэлснийг бидэнд хэлж чадах уу? Хатагтай Юүгён?"

Би түүний асуултад эргэлзэн толгой сэгсэрэхэд профессорын аманд бяцхан жуумалзалт тодрох аж.Тэр үргэлжлүүлэн:

"Хатагтай Юүгён, та энэ бүхнийг байж болно гэж бодож байна уу?"

"..."

"Одоо хүртэл цус сорогчид амьдарч байгаа болов уу? Чи энэ сэдвийг үнэхээр сайн судалсан бололтой"

Тэр миний мэдлэгийг шалгах гэж албаар босгож байж болшгүй зүйлсийг асуусан байх. Тэрээр бидэнд энэ хичээлийг цуст сартай яагаад холбогдсон тухай хэлж өгсөн боловч энэ домгийг тийм ч сайн тайлбарлаж өгсөнгүй.Хичээл дуусахаас өмнөхөн хэн нэгэн сурагч гараа өргөхөд багш:

"За хатагтай, Эмили"

Багшийг зөвшөөрөл өгөхөд тэр сурагч миний зүг толгойгоо эргүүлэн хараад:

"Багш аа, бидэнд цуст сарын тухай тодорхой ойлголт өгсөнгүй. Магадгүй энэ домгийн тухай дараагийн хичээл дээр Юүгёноор тайлбарлуулж болох юм"

Би түүн рүү ямар хараал идмэрээ яриад байгаа юм бэ? гэсэн шиг харахад профессор над руу харцаа шилжүүлээд:

"Сайхан санаа байна.Тийм биз дээ? Хатагтай Юүгён?"

Би хэсэг эргэлзэн өөртөө итгэлгүйгээр толгой дохиход багш инээмсэглэн:

"Сайн байна.Юүгён"

Хичээл тараад бүтэн гурван цагийн турш номын сангаар цуст сарын талаар мэдээлэл хайсан ч олдсон нь тийм ч хэрэгтэй мэдээлэл биш байх аж.Би амандаа бувтнан:

"Яагаад заавал би гэж? Зөнөж үхсэн өвгөн"

Магадгүй энэ том номын сангийн бүх номийг харна гэвэл би долоон хоног эндээс гарахгүй байх.Эцэст нь би зүгээр л бууж өгөөд эндээс явах болсон юм.

Явахынхаа өмнө өглөөний хэн нь үл мэдэгдэх нөхрийн өгсөн хар хавтсыг санан цүнхээ ухав. Арай гэж нөгөө хар хавцсаа олоод дэлгэн энэ сургуулийн талаарх зүйлсийг уншин сууж байвал 'Сургуулийн удирдагчид' гэх хуудсан дээр томоос том хэвлэгдсэн зургийг хараад гацаж орхисон юм.Тэр зурагны доор байх тайлбар луу харвал Ким Тэхён гэсэн байх бөгөөд сургууль түүний удирдлаган доор ажилдаг гэж бичжээ.

Аймшигтай юм...Тэгэхээр тэр өглөө өөрийнхөө өрөөнд байсан гэсэн үг үү? Тэр яаж ийм эрх мэдэлтэй байгаа юм бол?

Би бушуухан хавтсаа цүнхлээд сургуулиас гарлаа.Гадаа аль хэдийн харанхуй болж ганц хоёрхон машин гудамжаар зөрөн өнгөрөх ажээ.Би санаа алдсаар амандаа бувтнан:

"Өдийд автобус зогсчихсон юм байна шүү дээ!"

Замын хажуугаар толгой гудайлган алхахдаа халаасан дахь 50'000 вонноо олж харав.Өглөөхөн асрагч эх минь надад мөнгө өгсөн юм байна шүү дээ! Бас мөнгөний минь хажууд сургуулийн удирдагч гэх сурагчийн өгсөн 10'000'000 вонны чек байсныг дурдах нь зүйтэй байх.

Би зам дээрээс такси барихыг оролдон гараа сунгасаар зогсож байтал өмнө минь хар өнгийн машин ирж зогсох нь тэр.Би ч баярлан бушуухан ороод суувал урд минь нэг л танил дүр зураг үзэгдэв.Тэр жуумалзсаар толиндоо над руу харан:

"Хоёулаа ч таарч ханахгүй юм даа!Тийм ээ Ким Юүгён?"...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 26, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[ BLACK NOTE ]Where stories live. Discover now