♦♦♦
Зовлон гунигт сохорчихсон нүд л хоосон харцаар аз жаргал хүсэн хэн бүхэн рүү найдлага тээн ширтэж байдаг аж...
♦♦♦
Түүний намайг хоослох гэсэн мэт харц намайг хөлдөөчихөв үү? гэмээр ширтэн байлаа.Хэсэг тэгж зогссоны эцэст тэр юу ч хэлэлгүй туслахдаа гараараа дохиход л туслах нь гарч ирээд надад хандан:
"Уучлаарай! Бид их яаруу ажилтай байгаа юм.Таны хохирлыг барагдуулахад болно биз дээ?"
Түүний туслах хэтэвчээ гаргаж ирэн мөнгө өгөх гэхэд би болиулан:
"Хэрэггүй дээ, би өөрөө осолдчихсон байхад та нараас-"
"Тэгвэл замаас арил"
Машин дотор суух өнөөх залуугийн дуу хоолой хүйтэн ширүүн сонсогдох аж.Магадгүй тэр хүмүүстэй ингээд харьцаад сурчихсан байх л даа."Би мөнгө авахгүй дээ!" шүдээ зуун ийн хэлэхдээ би гараа чангалан атгаж байв. Тэр над руу ширтсээр энгэрийн халаасаа ухан чек гаргаж ирэв. Удалгүй тэр над руу 10'000'000 воннтой чекээ сарвайгаад:
"Хурдхан шиг энэдээс арилж үз! Чамтай зууралдаад зогсож байх цаг алга"
Би нүдээ томруулсаар түүн рүү харна:"Ч-чи? БИ ТЭГЭЭД ЗАВТАЙ ГУЙЛГАЧИН ШИГ ХАРАГДААД БАЙНА УУ?!"
Ийн хэлэхийн хооронд тэрээр миний өмнө өнөөх чекээ шидчэхээд машинтайгаа яваад өгсөн юм.
Гайхалтай...Эцэст нь би хэмхэрхий дугуй, уранхай дүрэмт хувцас болон 10'000'000 воннтой үлдсэн юм даа?!!
Би өнөөх 10'000'000 воннтой чекийг нь халааслаад:
"Дараа таарвал чамд энэ чекийг нэг сайн шанаатай цуг өгөх болно доо!"
Амандаа ийн бувтнаад дугуйгаа замын хажуу талын дугуйн зогсоол руу аваачиж тавьлаа.Мэдээж яаж үүнийг унаад сургууль руугаа явж болох билээ?
Өмнөх сургуулийн дүрэмт хувцсаа өнөөдөр өмсөж ирсэн нь аз юм даа. Хэрвээ шинэ дүрэмт хувцсаа өмсөөд осолдчихсон байсан бол өдийд уйлаад сууж байх байлаа...
----
9:20
Би арай гэж амьсгаадсаар сургууль дээрээ гүйж ирэв.Шилжиж ирсэн сургууль маань зөвхөн Солонгосын тэргүүлэх том компаниудын өв залгамжлагч хүүхдүүд сурдаг сургууль тул би бага зэрэг эмээж байв.
YOU ARE READING
[ BLACK NOTE ]
Fanfic《《 Тэр хар дэвтэр чиний амьдралыг хормын дотор өөрчилж чадна... Хэрэв тэр дэвтэр дээр чиний нэр байвал юу болох вэ гэж үү? ...Энийг төсөөлөхөд ч бэрх юм...》》 --Эми--