1. Me before you
2. After you
3. Still meЧамтай учрахаас өмнөх би .. уйтгар гунигт автсан, хэтэрхий чимээгүй нэгэн байж. Өдөрт хийдэг ажил маань цонх руу ширтэж сууж байсан бол чамайг мэддэг болсоноос хойш миний хийх ажил нэгээр нэмэгдсэн юм.
Чамайг ширтэх ажил ..
Би эм тарианы үнэрийг үзэн яддаг ч чамайг "цагийн тариа" гэж орж ирэх мөчид миний нүдэнд бага ч болов аз жаргалын оч гийдэг байлаа.
Эрэгтэй сувилагч инээдтэй ч юм шиг. Эмнэлэгийн хамгийн царайлаг сувилагч мөн, гадаад хүн. Ким Жүнмён. Харин би ... би хэн юм бол?
Эмнэлэгт хаягдсан нэгэн, хэн ч тоож ярилцдаггүй нэгэн. Үнэндээ намайг хэн ч тоож ярьдаггүй юм. Гэрийнхэн маань олон жилийн өмнө л над дээр ирж байсан санагдаж байна. Түүнээс хойш тэднийг олж хараагүй юм. Би ч энэ байдалдаа дассан. Эмч нар ч надтай ярилцахаа байсан. Би гэж хүн өдөр хоногийг баран эмнэлэгийн цонхоор ширтэх, аль эсвэл сувилагч Жүнмёнийг л ширтэх ажилтай байлаа.
Ахх ... орой болж байна. Миний хамгийн дуртай цаг мөч
Орой болохоор Жүнмён миний хэвтэж буй өрөөнд орж ирдэг юм. Өдөржингөө над руу хялам ч хийлгүй бусад өвчтөнгүүдтэй инээн ярьж ярьчихаад орой болохоор миний өрөөнд орж ирээд жинхэнэ Ким Жүнмён гэж ямар хүн болохоо надад харуулдаг юм л даа.
Тэр ихэвчлэн нутгаа санаж буйгаа, бас гэр бүлийнхэнийгээ маш их үгүйлж байгаа хэлдэг. Харин сүүлийн үед нэг хүний тухай яриад уйлаад байдаг болчихсон. Яагаад заавал миний өрөөнд орж ирж энэ бүхний талаар ярьдагийг мэдэхгүй ч надтай ярилцахад таатай байдаг гэж бодож байна.
- Өнөөдөр ч бас амаргүй өдөр байлаа.
- Хэцүү байна уу?
Тэр миний асуултанд хариулалгүй чимээгүй сууснаа хүнд гэгч нь санаа алдлаа.
- Гэхдээ зүгээрээ .. би удахгүй гэр лүүгээ буцах болохоор сэтгэл санаа сайхан байна. Эндхийн хүмүүс ч гэсэн энэ олон жилийн хугацаанд надад үнэхээр сайн хандаж ирсэн. Хамгийн гол нь ....
Аххх ... тэр дахиад л ..
Орой болгон байдаг шигээ түүний том алаг нүдэнд нулимс цийлэгнэсээр, хацрыг нь даган урсах ажээ.
- Чамайг алдсанд уучлаарай. Энэ бүхэн миний буруу.
Үүнээс цаашхыг нь ойлгосонгүй. Учир нь тэр Солонгосоор яриад эхэлсэн юм. Их удаан ярьсаны эцэст миний нэрийг хэлэх шиг болов. Айко ...
