Хэн ч тоож уншихгүй, хэн ч ойлгохыг хүсэхгүй ...
Зарим хүмүүст уртаас урт санагдах энэ захиа ...
Цонхоор харагдах хот мянган гэрэл тусах авч тас харанхуй харагдах агаад, өрөөний минь гэрэл юу юунаас илүү хурц байсан ч сэтгэлийн үзүүрт гэрэл үл асна.
Чихэвчээр минь явах дуунууд ээлж ээлжээ хүлээн, дарааллан явах агаад ихэнх нь бүтэлгүй хайрын дуунууд байв. Өдий хүртэл амьдрахдаа хайраас хол байсан авч яагаад ч юм тэдгээр дуунуудыг сонсоод нүдэнд минь нулимс хуралдаж, амьсгаа минь давчдах ажээ.
Найзуудтайгаа инээлдэж байхдаа өөрийгөө боймлох олсоо хэрхэн зангидах тухай бодож цээж минь шархирч, аманд минь гашуун амт амтагдаж байна. Үргэлж ...
Замын хажуугаар ирээдүйнхээ тухай бодож алхахдаа, сүлжилдэн давхих машины урдуур орчихмоор санагдана. Байнга ...
10 давхар дээрээс доош харахдаа, ямар их хулчгар новш гэдгээ үргэлж мэдэрнэ.
Амьдралаа би бага багаар цэгцэлж байгаа, үүнийг бичиж байхдаа өөртэйгөө тэмцэхийг асар их хичээнэ.
Шүүгээн дэхь хувцасаа янзалчих болохоор ердөө л торлоод шатаагаарай. Бусад эд зүйлсээ хайрцаглачих болохоор битгий төвөгшөөгөөрэй.
Намайг хийсгэхэд л болох болохоор, оршуулга хийж өөсрдийгөө зовоох хэрэггүй шүү.
Энэ захианаас өөр намайг санагдуулах зүйл үлдээхгүй байхыг хичээнээ.
Замбараагүй болгосон зүйлсээ бага багаар цэгцэлж буй учир та нарт цэгцлэх зүйл тийм ч их гарахгүй байх ..
Би яриан дундуураа найзууддаа хэлсээн .. намайг чандарлаарай гэж. Тэдний хэн нь над руу нухацтай ширтсэнгүй. Заримдаа бүр боогоод үхчихмээр санагдах юм гэж хэлсэн ч миний инээдээс болоод хэн нь ч тоож харсангүй. Гагцхүү ганцхан хүн л над руу хөмсөг зангидан харсан ч энэ нь удаан үргэлжилсэнгүй.
Хүмүүстэй ирээдүйд болох зүйлсийг ярилцахдаа дотроо үргэлж "би тэр үед чинь амьд байвал оролцоноо" гэж бодох юм.
гэрэл унтарч, харанхуй тааз ширтэн хэвтэхдээ зургийг минь тэврэн уйлах ээжийгээ бодож, хөхөрч хөрсөн үзэшгүй биеийг минь хэн модноос буулгах бол гэж бодох юм.
Өөрийгөө дүүжилж байхдаа чухам нүдэнд минь юу харагдах бол, миний үйлдлийг сониучирхан харах уйтгарт сүнснүүд юм болов уу
Салхинд сэрчигнэх, нүцгэн моднууд юм болов уу
Тэмцэж чадаагүй амьдрал минь үзэгдэх юм болов уу
Эсвэл эцэс төгсгөлгүй үргэлжлэх харанхуй юм болов уу.
Мэдчихээд та нарт хэлэх боломж гарвал хэлнээ.
Зураг минь бэлэн байгаа .. хэсэгхэн хугацаанд жаргалтай байхдаа зургаа үлдээж мөнхөлсөн юм шүү.
Одоо ганцхан удаа л төвөг удчихъя. Дахиж хэзээ ч бүр хэзээ ч гай тарихгүй гэдгээ амлъя
Намайг бодож шаналах хүмүүст гэвэл энэ түр зуурийнх учир битгий зовоорой. Надгүй амьдрал нэг их ялгаагүй гэдгийг хэсэгхэн хугацааны дараа л мэдэх болно. Арчаагүй, хулчгар би чинь энийг цаашдаа үргэлжлүүлээд байхыг хүсэхгүй байна.
Хулчгар зан минь цагаа тулахад дахиад гараад ирвэл дахиад л та нарынхаа дунд юу ч болоогүй юм шиг гэлдрэх байх, гэхдээ тэгэхгүй гэж өөртөө найдаж байна.
Ядахнаа амьдралдаа ганц удаа зориг гаргаж үзнээ ...
Хэрэв би та нарын хэнд нь ч хариу өгөхгүй бол намайг хэдийнээ үүнийг хийсэн гэж ойлгоорой.
Энэ хүртэл цуг байсанд баярлалаа, гар минь салагнан байж үүнийгээ бичлээ. Хичээл зүтгэлийг минь үнэлээд битгий харааж зүхээрэй.
Удаан бодож байж гаргаж байгаа шийдвэр маань учир хүндэтгэн үзээрэй.
Өөртөө зөв гэж бодсон зүйлээ л би хийж байгаа юм шүү гэдгийг бас ойлгоорой.
Эцэст нь уучлаарай ..
Юу ч хийж бүтээгээгүй байж орхиод явж байгааг минь уучлаарай.
Хийж бүтээхэд чадал минь дутаж байгаа учраас тэр ..
Олигтой амьдраагүйд минь уучлаарай.
Түрүүлээд явж байгаад уучлаарай.
Намайг хичнээн их амьдрахыг хүсэж байгааг минь мэддэг ч болоосой.
Гэхдээ би чадахгүй юм байна .. үнэхээр чадахгүй юм байна.
Уйлахаас өөрийг чадахгүй байгаад минь уучлаарай.
Сэтгэлийн хатгүй байгаад минь уучлаарай.
Туулж өнгөрүүлсэн амьдралаасаа уучлалт гуйхгүй ээ
Гагцхүү энэхүү үйлдэлдээ өршөөл эрж байна.
Дахиж тэсэхгүй байх ...
Дахин уучлаарай ..
Дахиад уулзахгүй учир үүрд баяртай .. Та нарт сайн сайхныг хүсье, сайхан амьдраарай.
