Кёнсүү нэг гартаа үзэг барин нөгөө гартаа жижигхэн тэмдэглэлийн дэвтэр барьчихсан суух ажээ.
Тэрээр урдаа байх 60 дөнгөж хүрч яваа болов уу гэмээр хөгшин эмэгтэй рүү уйтгартай нүдээр ширтэнэ.
Тэр хөгшин эмэгтэйг хөрш айлууд нь гэр бүлийнхээ хүмүүсийг бүгдийг нь алж толгойг нь тасдан авч хадгаладаг гэсэн цуу яриа гарсан тул Кёнсүү шалгахаар ирсэн нь энэ.
- Хүү минь намайг баривчлахаас өмнө би чамд хэдэн зүйл хэлье.
Кёнсүү юу ч дуугаралгүй нэг нь чигт ширтсээр байх аж.
- Нөхөр маань нас барсны дараа би маш их ганцаардлыг мэдэрч эхэлсэн. Үнэхээр хэцүү байсан шүү.
- Тэгтэл нэг удаа манайд Сүёон гээд хөөрхөн охин ирсэн. Тэр гоо сайхны компаниас зар сурталчилгаа тараагаад явж байсан юм л даа. Их хөөрхөн охин байсан болохоор би түүнийг гэртээ уриад цай аягалж өгсөн. Дараа нь .. би түүний толгойг тасдчихсан л даа.
- Дараагийнх нь гудамжны үзүүрт байдаг дэлгүүрийн эзэн нэг хөгшин байдаг юм. Тэр бас л манайд ирж цай уусан. Хамтдаа хөзөр тоголж байгаад тэр жаахан дуг хийсэн юм. Тэгээд л би түүний толгойг тасдчихсан.
- Тэгээд сонин тараадаг нэг хөөрхөн хүү байдаг юм. Тэр үүрээр ирэхээр нь би түүнийг гэртээ урьж байгаад бас л цай хийж өгсөн. Мөн адил толгойг нь тасдаад сонинд ороон зоориндоо аваачиж тавьсан. Тэдний биеийг нь бүгдийг нь шатаачихсан. Энэ ганцаардлаас гарахад минь маш их тусалсан шүү. Жоохон галзуу ч ухаантай шийдэл байгаа биз?
Эмгэн Кёнсүү рүү харахад тэр бас л юу ч дуугаралгүй эмгэн рүү ширтэж байлаа. Тэр хоёрын урд байх аягатай цай хоёул хөрсөн байх бөгөөд эмгэн суудлаасаа босон Кёнсүү-ийн урд очин зогсов.
- Хммм ... хүү минь чи дэндүү уйтгартай юмаа.
гэсээр Кёнсүү-ийн толгойг биенээс нь салган сонинд ороон зоорь луу орох нь тэр. Эмгэн Кёнсүү-ийн толгойг Сүёоны толгойны хажууд байрлуулан тавив.
- Сүёон хонгор минь уулзалгүй удлаа шүү.