SansaaSansarmaaд зориулсан бэлгийн нэг хэсэгтэй өгүүллэг #1
.....:::::::::::::::::::::::::::::::::::.....
- Чүэ Сүжин миний бие та нарыг сургуультай чинь танилцуулах болно. Өөрийгөө товч танилцуулвал Бизнес, санхүүгийн удирдлагийн 3-р дамжааны оюутан байна.
Урдаас минь бүлтэгнэтэл ширтэх шинэхэн оюутнуудыг хараад би санаа алдав.
Өглөөхөн дуг нойрондоо дугжирч байтал сургалтын албанаас хүн залгаад манай сургуульд шинээр элсэж буй оюутнуудыг сургуультай танилцуулаад өгөөч гэсэн зааварчилгаа өгсөн юм.
- Энэ олон оюутнууд дундаас яагаад заавал би гэж новшнуудаа!
Мэдээж би ингэж хэлж чадахгүй учир "за" гэж хэлчихээд амандаа хараасаар бослоо.
Намайг сургууль дээр ирэхэд надтай нийлээд хэд хэдэн дээд дамжааны оюутнууд байсан бөгөөд бид ярилцаж тохиролцоод тэнхим тэнхимийнхээ хүүхдүүдийг аваад явахаар болсон нь энэ.
Бид эхлээд сургуулийн цайны газар, спорт хэсэг, анагаах, хөгжим, хууль, шинжлэх ухааны салбар сургуулиудтай танилцаад эцэст дотуур байр байрлаж буй хэсэгт ирээд зогсов.
Би тэдэнд хичээл хэрхэн явагддаг, аль лекц хаана ордог тухай гээд маш олон зүйлсийн талаар ярьж өгч байлаа. Анхандаа танихгүй хүүхдүүдтэй ярилцах эвгүй байсан ч тэдний өхөөрдмөөр асуултууд болон миний яриаг анхааралтай гэгч нь чагнаж буйг хараад баярласандаа яриад л байв.
- Өөр асуух асуулт байна уу?
Тэгтэл тэдэн дундаас нилээн өндөр залуу
- Дуусах болоогүй юм уу? Явмаар байна.
Би ч тэнд зогсож байсан хүүхдүүд ч тэрэн рүү бүлтийтэл хэсэг чимээгүй ширтэв.
- А-ан .. тийм л дээ ... ажилтай бол явцгаадаа. Асуух асуулттай хүүхдүүд нь үлдэж болно.
Тэр залуу үсээ гараараа самначихаад залхсан царай гарган цааш эргээд яваад өгөх нь тэр.
Харин бусад хүүхдүүд намайг тойрон бүчээд маш олон асуулт асууж эхэлсэн юм.
***
Хичээлийн шинэ семестр эхлээд аль хэдийн сарын хугацаа өнгөрсөн байв.
![](https://img.wattpad.com/cover/141309296-288-k569458.jpg)