Kris

217 28 0
                                    

Яаж яваад энэ төмөр залуутай найзладаг болсноо ойлгох юм алга. Ямартай ч энэ залуугийн ардаас хамгийн их гүйсэн нь би байх. 

Анх ахлах сургуулийнхаа төгсөх ангид хүүхдүүдэд шоглуулчихаад сургуулийн арын талбайд нус, нулимсандаа хутгалдчихсан сууж байтал Крис надад тусалсан юм. 

Яг ч туслаагүй л дээ. Намайг чангаар орилон уйлж дуусах хүртэл минь чимээгүй хажууд зогсож, цагаан кетээ арчсан алчуураа сунгасан. 

- Уучлаарай .. гэхдээ энэнээс өөр алчуур алга. 

Тиймээ тэр яг ингэж хэлсэн. Хөлдүү ч юм шиг. 

Би түүний алчуурыг аван хоцорсон ч нулимсаа бол тэрүүгээр арчаагүй л дээ. Дараа нь тэр алчуурыг нь угааж цэвэрлээд индүүдэн түүнийг олж өгсөн. 

Тэр явдлын дараа би түүнийг мартахыг хүссэн ч бид хоёр нэг их сургуульд орчихсон. Тэгээд л тэр үеэс би түүнтэй чаргууцалдаж найзаа болгож чадсан билээ. 

Гэхдээ Крис үнэхээр хөлдүү нэгэн. Бүр хэтэрхий хөлдүү. 

***

- Крис хамт явж догбугги идье 

- Үгүй

- Гуйж бай ... 

- Үгүй

- Тэгвэл хамтдаа кино театр орцгооё

- Үгүй

- Яагаад 

- Үгүй 

- Ёохх ... чи яг юу сонирхдог юм бэ? Тэрийг чинь хамт хийе

- Үгүй

- Насанд хүрэгчдийн кино цуг үзэх үү? 

Миний нүүрэнд ёжтой инээмсэглэл тодорсоор түүнийг хажуунаас ёворвол тэр над руу дүрлийтэл ширтсэнээ

- Чамтай цуг үзэхгүй. Ганцаараа үзнэ.

Эцэст нь түүний амнаас "үгүй" гэдгээс өөр үг гардаг л юм байна. 

Би түүний хариултыг сонсоод сургууль даяар сонсогдохоор чанга инээтэл их сургуульд танилцсан найзууд маань биднийг тойрон, хүрээлж эхэллээ.

- Крис бас юу гэж хэлсэн болоод Сүжин чи ингэтлээ инээгээд байгаа юм?

Би элгээ тэвэрсээр инээхгүйг хичээн Крис рүү харан "хэлчих үү" гэсэн харцаар харвал тэр хүний урманд ямар ч сандарсан харц гаргасангүй. 

Түүний энэ хөлдүү байдлаас болоод инээх хүсэл минь ор мөргүй хийсэн алга болох нь тэр. 

Crazy NotesWhere stories live. Discover now