01

7.5K 405 7
                                    

Намар.

Навч шаргалтан, модод нүцгэрэх тэр үест би анх чамайг олж харсан.

Тэр үед чи миний хувьд ердөө л ангид минь шинээр шилжин ирж буй хөвгүүн байсан. Надад чиний зан чанар, дүр төрх чинь ердөөсөө ч хамаагүй байж билээ.

Нэг өдөр найз маань надад чамд сайн гэдгээ хэлж, тэрнээс хойш өдөр бүр чиний тухай ярьдаг болчихсон байв. Чиний байгаа байдал, чиний зан чанар гээд бүх зүйлийг чинь нэгд нэгэнгүй надад ярихад эхэндээ төвөгтэй байсан ч аажмаар би чамайг сонирхож эхлэсэн.

Хэдий найзынхаа сайн хөвгүүнийг сонирхох буруу гэдгийг нь мэдэж байсан ч би өөрийгөө хорьж дийлээгүй.

Удалгүй тохиолдлоор найз маань шилжчихсэн. Сайн найз минь байхгүй болохоор гунигтай байсан ч гэлээ чамайг ганцаараа л харах болсондоо баярлаж билээ. Муухай байгаа биз?

Тэгээд л би чамд дурлачихсанаа ойлгосон. Би найзынхаа сайн хөвгүүнд дурлачихсан байсан.

Би чамд дурлачихсан, Ким Тэхён.


-Саруул-

collywobbles // kth [Completed]Where stories live. Discover now