Гуниг.
Би чамайг шохоорхоод нэг жил өнгөрсөн байлаа.
Бидний харилцаа ч мөн гайгүй болчихсон байсан.
Гэвч орчлонд үргэлж л жаргал зовлон ээлжилдэг юм хойно
Гэнэтийн цочирдом мэдээ миний баяр баяслыг нураагаад, уй гунигийг ясанд минь тултал мэдрүүлсэн сэн.
Чи найз охинтой байсан.
Мөн тэр охин чиний анхны хайр байсан.
Яаж?
Яагаад?
Бүхэл бүтэн жилийн дараа үүнийг мэдэх таагүй санагдаж, чамд голдоо ортол гомдож билээ.
Хууртагдаж, хөсөр хаягдчихсан мэдрэмж намайг бүхэлд нь ороож орхисон.
Найз охинтой байсан мөртлөө бусад охидтой дотно харьцах чамайг хараад дургүйлхэж, чамтай муухай харьцаж эхлэсэн.
Чи өөрөө ч мэдээгүй байж миний сэтгэлээр тоглочихсон болохоор би чамайг мартахын түүс болсон.
Гэхдээ чи миний муухай аашийг үл тоон урьд урьдынхаасаа илүү надад наалдах болсон.
Яагаад?
Яагаад хүнийх байж минийх юм шиг аашлаад байгаа юм?
Яагаад зүгээр л яваад, өмнөх шигээ үл тоож болохгүй гэж?
Яагаад намайг эргэлзүүлж, сэтгэлийг минь хоёрдуулаад байгаа юм бэ?
Яагаад, Ким Тэхён?
-Саруул-
ВЫ ЧИТАЕТЕ
collywobbles // kth [Completed]
Короткий рассказ'So there's this guy, and the way he smiles makes me smile too. His voice makes my heart skip a beat. When i see him, i get butterflies' Highest ranking #1 in short story