Охид.
Чамд сайн охидууд, чамайг тойрон эргэлддэг охидууд.
Чиний ялихгүй үйлдэлд ч өөрсдийгөө хүчлэн инээх тэр охид.
Орчлон ертөнцийн төв нь чи аятай,
Орой бүр гийх дэнлүү нь чи юм шиг л,
Тэр охид эрвээхий аятай л чамайг тойрон эргэлдэнэ.
Харин чи хааяа нэг үсийг нь оролдож, тэвэрч, нялуун үгсийг чихэнд нь шивнэнэ.
Харамсал тээсэн харцаар, хардаж хагдарсан сэтгэлээр чам руу ширтлээ ч чи үл анзаарна.
Өрөвдөлтэй юм.
Би болоод миний чамайг гэх сэтгэл дэндүү өрөвдөлтэй юм.
Хэзээ ч минийх болохгүй хүнд дурлачхаад намайг анзаарч харахыг нь хүлээгээд байгаа өөрийгөө хараад инээд хүрсэн.
Чамайг гэх хүсэл мөрөөдөл дундаа живчхээд бодит байдал гэх харгислалыг мэдрэхгүйн тулд би чихээ таглаж, нүдээ хаачихсан байж.
Хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн бол
Чи хэзээ ч минийх болохгүй...
Хэзээ ч..
-Саруул-
ВЫ ЧИТАЕТЕ
collywobbles // kth [Completed]
Короткий рассказ'So there's this guy, and the way he smiles makes me smile too. His voice makes my heart skip a beat. When i see him, i get butterflies' Highest ranking #1 in short story