Догдлол.Амттайхан бас аагтайхан тийм л догдлолыг би чамаас л мэдэрсэн.
Хацар халуу дүүгэж, бие минь чичигнэх тийм л мэдрэмжийг чамаас л амссан.
Өсвөр насны минь хамгийн сайхан дурсамжуудын нэгийг чи надад бүтээн өгсөн.
Амттайхан атлаа нандин мэдрэмж.
Надад хүрэх, надтай ярилцах хором мөч бүртээ чи гэдсэнд минь эрвээхий дүүлэн нисэх мэт тийм мэдрэмжийг амсуулсан.
Эрвээхий гэдсэнд минь дүүлэн нисэх тийм мэдрэмж.
Гэхдээ би хэзээ нэгэн цагт эрвээхий үгүй болчихдог гэдгийг би мартаж орхисон.
Нэгэн цагт мэдрэгдсэн догдлол үгүйрэн, өөрчлөгдөж
Ичирч сандран мэгддэг байсан тэр охин ч бас өөрчлөгдсөн.
Чамаас мэдэрсэн бүхнээ би хайр гэж нэрийдэхгүй ээ.
Хажууд чинь байхдаа тайтгарал тайвшралыг мэдрэхийн оронд хамаг цээжийг минь сийчүүлсэн тийм л их догдлолыг мэдэрсэн болохоор үүнийг хайр гэхэд ихэднэ байх.
Ердөө түрхэн зуурын аз жаргал, догдлолын давалгаанд автан мөрөөдөн өнгөрүүлсэн хором мөч бүрээ анхных атлаа хүчтэй тийм л дурлал хэмээн нэрийдэж байна.
Үүлэн дунд хөвөх шиг тийм л аз жаргалтай мэдрэмжийг мэдрүүлсэн хором мөч бүрт чинь талархаж байна, Тэхён аа~
Нэг талт сэтгэлээ таягдан хаяж чамайг өөрийн сэтгэлээсээ тавьж явуулж байгаа болохоор сайн нэгэнтэй учирч, сайхан бүхнийг амтлаарай.
Баярлалаа, Ким Тэхён
Мэдрүүлсэн бүхэнд чинь....
-Саруул-
Энэ хүрээд богинохон түүх маань дуусч байна..
Баярлалаа бүгдэнд нь 🖤
YOU ARE READING
collywobbles // kth [Completed]
Short Story'So there's this guy, and the way he smiles makes me smile too. His voice makes my heart skip a beat. When i see him, i get butterflies' Highest ranking #1 in short story