14

2.4K 307 1
                                    

Чи.

Гарыг минь зөөлнөөр атгаж, үсийг минь зөөлөн илбэж, араас минь тэврэх чи.

Хэлсэн үгэнд чинь гомдож, чамд эрхлэн туних би.

Энгэрт чинь наалдаж, хошуугаа унжуулан эрхлэхэд минь чи намайг улам л нялхруулж орхидог сон.

Хайртай шүү, санаж байна гэж зурвас бичихэд чинь сандарч, догдолдог сон.

Цамцаа надад нөмөргөж, мөрийг минь дэрлэн, хорвоогийн хачин сонинг ярьдаг сан.

Энгийн найз байтал бид тэр хэм хэмжээнээс илүү аятай нэг нэгэндээ ханддаг.

Чамд дуртай охидууд намайг үзэн ядаж, надад дургүйлхнэ.

Гэхдээ түлхэх тусам надад улам л ойртох чамайг би яаж ч чаддаггүйг тэд мэдэхгүй шүү дээ.

-Саруул-

collywobbles // kth [Completed]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin