03

2.9K 317 5
                                    

Хэдэн үг.

Чи надтай хэдэн үг солилцдог болсон.

Тэр бүрт чинь хацар минь улайж, бие минь чичирдэг байсан сан. 

Чи бусад охидоор тоглоом хийдэг шигээ надаар тоглоом хийдэг болсон.

Тэгэх бүрт чинь биеэ барьж, дэргэд чинь хачин үйлдэл хийчихвий хэмээн сандардаг байсан сан.

Гэхдээ....

Энэ бүхнээс илүү айдас надад мэдрэгддэг болсон.

Би чиний хувьд ердөө л тоглоом шоглоом хийдэг бусад охидын нэг байхдаа гэсэн айдас.

Би чиний хувьд таньдаг охиноос хэтрэхгүй байхвий гэсэн айдас.

Би чиний хувьд хэн юм бол?

Олон удаа би үүнийг өөрөөсөө асуусан ч хариултыг нь мэдэхийг хүсээгүй.

Учир нь чиний хариулт айдсыг минь ор мөргүй үргээхийн оронд батлаад өгөхвий гэхээс би мөн л айсан.

-Саруул-

collywobbles // kth [Completed]Where stories live. Discover now