Нэгдүгээр хэсэг /ажлын эхний/анхны өдөр/

565 20 0
                                    

Нэгдүгээр хэсэг (Ажлын анхны өдөр)

/Зохиолчийн зүгээс одоогоор юмс бичигдэж байгаа шүү/

Сана шинэ гэртээ орж ирээд бүх юмаа янзалж тавихдаа инээмсэглэлээ огт гээсэнгүй. Түүний хувьд энэ бүхэн дэндүү их жаргалыг мэдрүүлж байв. Тэр багаасаа биеэ даасан нэгэн ч айлын бага болохоор түүнд халамж олноороо ирдэг байсныг үгүйсгэхгүй. Тийм ч болохоор тустай гарч байгаадаа дэндүү их баярлахын хажуугаар санаа нь ихэд зовниж байгаа.

-утас дугарах-

Сана-байна?

Ээж-миний охин яаж байна? Өнөөдөр тустаа гарч байгаа биз дээ?

Сана-тийм ээ, одоо гэртээ ирчихсэн юмаа янзлаад байж байна.

Ээж-мхм за миний охин хаалга үүдээ сайн хааж байгаарай. Бүх зүйлдээ болгоомжтой хандана шүү. Анхны ажилд нь амжилт хүсье. Миний охин чаднаа, мундаг юм чинь. 

Сана-баярлалаа ээжээ

Ээж-за ээж нь хайртай шүү. Удахгүй очноо

Сана-за, би ч гэсэн хайртай. Баяртай

Ээжтэйгээ утсаар ярьчихаад Сана бүх зүйлээ янзалж суулаа. Хоёр эгч нь ирж туслах гэсэн ч тэр зөвшөөрөөгүй. Мэдээж тэдний туслалцааг авбал өөрт нь "биеэ даасан" биш дахиад л айлын бага гэсэн мэдрэмжийг авна гэхээс айсан байх. Тийм байлаа ч тэр мэдээж хоёр эгчийнхээ туслалцааг соёлтойгоор үгүйсгэсэн юм.

===== Санагийн талаас ======

Гэртээ нүүж ирлээ. Шинэ амьдрал, шинэ гэсэн бүхэн одооноос эхэлнэ гэж бодохоор сэтгэл догдлох шиг. Магадгүй энэ миний амьдралдаа хийж байгаа хамгийн зөв зүйл байх. Сургуулиа төгсөөд удаагүй байгаа хэдий ч ажил олдсонд нь баярлаад ханашгүй. Дөнгөж хорь гарч яваа болохоор надад хийж амжуулах зүйлс маш олон байгаа. Би бүгдийг чадна гэдэгтэй итгэлтэй байна.

Маргааш

Анхныхаа ажилдаа орлоо. Ажилдаа ч эрт ирлээ, аль болох эхнээсээ дарга даа таалагдах гэсэн санаатай ингэж байгаа юм. Гэхдээ би хүнд долигноод байдаг нэгэн биш л дээ, зүгээр л бусдад таалагдвал цаашдаа илүү амар байна байх гэж бодсон хэрэг.

-"Сайн уу?"

Би-сайн байна уу? -бөхийх- Шинэ ажилтан Сана байна

-"Аан тийм байх нь ээ? Би дарга чинь намайг Жон дарга гэж дуудаж болноо"

Би-за ойлголоо, Жон даргаа

[FF] Миний бүсгүй болооч (ДУУССАН)Where stories live. Discover now