Хоёрдугаар хэсэг (Болзъё)
Ажлын анхны өдрийг маань тэмдэглэнэ гээд Наёон болон ЖонгЁн эгч нар намайг клаб дагуулж орохоор боллоо. Намайг янз бүрийн юм хэрэглээд байдаггүй гэдгийг мэддэг болохоор тэр хоёр энэ өдрийг хүлээж байсан аятай баахан шалтаг тоочиж байгаад намайг чирээд явлаа. Би ч саяны залуугаас болж ууртай байсан болохоор 'яасан ч яадаг юм?' гэж бодоод тэр хоёрыг даган явав.
Дотогш ороход дэндүү халуун байсан болохоор хэцүү байсан ч гурвуулаа явж байсан болохоор сайхан байлаа. Би ийм зүйлд дургүй ч эгч нартайгаа хамт орохыг хүсдэг л байсан. Наёон эгч бид хоёрт нэг шот авчирч өгөөд 'нэг балгаар шүү' гээд тулгаад өөрөө шууд уучихав. Би ч ЖонгЁн эгчрүү харж байгаад түүнийг уусны дараа нь дагаж уулаа. Би ийм зүйл ууж байгаагүй учраас хоолой шатах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байлаа. Гэхдээ энэ тийм ч муу зүйл биш юмаа? Сайхан гэхгүй ч сонирхол татахаар л юм гэж бодоод дахиад нэгийг өөрөө аваад тэдний араас гаран бүжиглэхээр боллоо.
Бид гурав дээр хэд хэдэн залуус ирж байсан ч бид гурвуул бүгдээрэнд нь татгалзсан хариу өгнө. Би угаасаа ийм газар хүнтэй танилцана гэдгийг нээх ойшоогоод байдаг хүн биш л дээ. Ихэнх залуучууд нь нэг шөнийг хүснэ ихэнх охидууд нь гайгүй мөнгөтэйг нь уургалгых хүсдэг. Цөөхөн хувь нь л найзуудтайгаа эсвэл над шиг эгч нартайгаа хөгжилдөхийг хүсдэг байх? Гэхдээ мэдээж бүгд баттай биш л дээ кк
-'Даруухан охин юм байх гэсэн ингэж зугаацаж мэддэг л юм байна' гээд нэг хүн бэлхүүсээр минь тэврэн бүжиглэж эхлэв. Гайхаад хойш хартал нөгөө залуу байж байлаа. Энэ нэг юм чинь саяхан гэртээ үдэшлэг зохиогоод байсан биш билүү???
Би-чи хэн болчихоод? Надаас холдооч
-'Намайг Марк гэдэг таатай байна бас чамаас холдох сонирхол алга'
Би-хөөе
Марк-танилцъя гээд намайг дагуулаад явлаа. Манай хоёр ч намайг анзаарч харах сөхөөгүй бүжиглэж байв. Энэ хавиар нэг орилолтой нь биш гэж бодоод түүнийг дагаад гарлаа.
Би-за яах гэсэн юм?
Марк-хоёулаа болзъё
Би-юу???
Марк-чи надад таалагдаад байна
Би-хуцдаг... өөрийн хэлсэн үгэндээ ч итгэж өгсөнгүй хэзээ дээ бас ийм үг хэрэглэдэг болчихсон юм?
Марк-бүдүүлэг юм
Би-чамайг яаж гүйцэх билээ?
Марк-надад чам шиг охин хэрэгтэй байна.
YOU ARE READING
[FF] Миний бүсгүй болооч (ДУУССАН)
FanfictionСана (Sana) бол шинэхэн ажилтан дээрээ хоёр эгчтэй Наёон (Nayeon), ЖонгЁн (Jungyeon). Тэд нэг байранд амьдардаг байсан хэдий ч Сана шинэхэн амьдралаа эхлүүлэхээр тустай гарна, тэдний ээж нь их баян хүн бөгөөд үргэлж завгүй явдаг учраас тэд биеэ даас...