Наёон эгч найз залуутайгаа гэрлэлтээ батлуулчихсан. Албан ёсны хуримаа хүүхдээ төрсөний дараа хийнэ гэсэн. Ээж ч одоо сэтгэлээ тайвшруулаад том хүргэндээ их сайн хандаж байгаа. Бид хоёрын хувьд учраа одоо болтол олоогүй гэхдээ надад одоо хамаа алга би зүгээр л ажлаа хийж амьдарна. Тэр надаас уучлалт гуйх эсэх нь тэр хүний л шийдэх асуудал. Би буудалд хонохоо ч больсон. Ер нь гэр байхад би яахлээрээ тэгж гадуур хонох ёстой гэж? Явах ёстой бол тэр л явна биз...
Наёон-бүгдээрэнд нь баярлалаа -уйлах-
Би-таниас түрүүлээд гэрлэх гэж байсандаа бүр санаа зовоод байсан юм ашгүй дээ
Наёон-зүгээр шдээ, гэхдээ эгч нь үнэхээр баярлаж байнаа. Та хоёр арай албаар намайг бодож ингэсэн юм биш биз дээ?
Би-үгүй дээ, үнэхээр ажилтай завгүй байгаа Марк ч өөр асуудал шийднэ гээд гэнэт завгүй болчихсон бид хоёр уулзах ч завгүй байна
Наёон-мхмм за тэгвэл хүлээсний эцэст нэг сайхан хурим хийнэ биз
Би-тэгнээ
Жонгён-за баяраа тэмдэглье
Би-за та хэд явдаа баяртай, ээж тэгж байгаад нэг тухтай уулзацгаая
Ээж-за баяртай
Би-хүргэн ахаа эгчийг минь сайн халамжилна шүү
Жинёнг-ойлголоо, баяртай
Би шууд ажил дээр очоод бичиг цаастайгаа ноцолдоод байж байтал нарийн бичиг надтай хүн уулзахаар ирсэн тухай хэлэв. Хойшлуулах боломжтой хүн эсэхийг асуухад 'яаралтай асуудал гэнэ' гэв.
Би-за оруул даа
Амралтын буйдан дээрээ сууж байтал Марк ороод ирэв. Тэгэхээр уулзах гэж ирсэн хүн нь энэ хүн байх нь ээ?
Би-сайн уу?
Марк-тиймэрхүү л
Би-ямар яаралтай хэрэг билээ?
Марк-би бүхнийг олж мэдсэн
Би-юуг?
Марк-надад боломж өгвөл хоёулаа гэртээ очиж ярилцъя тэгэх үү?
Би шууд тийм гэж хэлж чадаагүй ч энэ боломжийг алдвал дахиад боломж ирэхгүй юм шиг санагдсан тул хэсэг бодож байгаад-за яахав гээд түүнтэй хамт компаниас гаран гэртээ хүрч ирлээ.
Түүнд ус аягалаж өгчихөөд түүний ярихыг нь хүлээн түүн рүү харахад тэр ихэд сандарч байгаа харагдлаа.
YOU ARE READING
[FF] Миний бүсгүй болооч (ДУУССАН)
FanfictionСана (Sana) бол шинэхэн ажилтан дээрээ хоёр эгчтэй Наёон (Nayeon), ЖонгЁн (Jungyeon). Тэд нэг байранд амьдардаг байсан хэдий ч Сана шинэхэн амьдралаа эхлүүлэхээр тустай гарна, тэдний ээж нь их баян хүн бөгөөд үргэлж завгүй явдаг учраас тэд биеэ даас...