3 жилийн дараа
Бүх зүйл эмх цэгцэндээ орж ээж ч Солонгост ирж хоёр эгчтэй хамт амьдарч байгаа харин би компаныг бүрэн өөрийн болгосон. Мэдээж булааж авсан утгаар биш харин ээжийнхээ үүрэг хариуцлагыг нь хүлээн авсан хэрэг. Хоёр эгч маань надад тусалж байгаа ч надад одоо ч бага зэрэг тухгүй байдаг юм. Би Марктай хамт сургуулиа төгсчихөөд шууд л захиралын суудалд суусан. Мэдээж хадам аав маань болон ээж хоёрын туслалцаа их байсан. Яахав би өөрөө "болмоор байна" гэж болоогүй ч гэлээ энэ хоёр маань надад ихээр тусалсан шүү. Би одоо л яг эд учраа олоод явж байна.
Маркын хувьд тэр ч гэсэн аавынхаа компанид ажиллаж байгаа. Хадам аав түүнийг "хариуцлага хүлээх чадвар нь дутмаг хэвээр" гэсэн бодлоосоо болоод шууд дамжуулж өгч чадаагүй л байгаа нь энэ. Гэхдээ мэдээж тэр ирээдүйд ганц хүүдээ өгнө. Надад энэ бүх зүйл хачирхалтай л санагдаж байна. Бага байхын л би компаны ажил зэргээс хол байхыг их хичээдэг байсан юм шүү дээ. Гэтэл одоо компаны ажилтан бус бүр захирал болчихсон сууж байх гэж. Амьдрал аргагүй баян юм аа. Юу ч болж мэдэхээр байхад бид үргэлж л "үгүй" гэж тэмүүлдэг. Юу болох, яахыг нь мэдэхгүй байж л Ванга аниа шиг бүгдийг урьдчилж зөгнөөд л... Гэхдээ л хүүхэд болгоны, хүн болгоны л хүсэл нь тэр бодлоор гарч ирж байгааг бид үгүйсгэж чадахгүй.
Марк-хайраа???
Би-за яасан?
Марк-өнөөдөр болзоонд явах уу?
Би-орой хэр эрт тарахаас хамаарна
Марк-мхм заза ууг нь чамдаа тусалмаар байвч чадахгүй юм
Би-зүгээр дээ, хажууд л эрч хүч өгөөд байж бай за юу?
Марк-ойлголоо тэгвэл чи ч гэсэн надад эрч хүч өгч байлдаа?
Би-яаж?
Марк-чи ойрд намайг үнсэхгүй, тэврэхгүй байгаа за нөгөө ажлыг мартъя гэж бодоход ядаж тэвэрч байлдаа -гомдоллох-
Би-хаха маяглаад байгаарай
Марк-завгүй завгүй гэхэд арай ч бас найз залуугаа бишээ сүйт залуугаа үнсэхгүй байхаар завгүй биш л байлтай??
Би-заза ойлголоо доо царайлаг хайртыгаа нэг үнсье гээд уруул дээр нь үнсээд шууд гэрээсээ гарч явлаа.
Бид хоёр хамт амьдарсан хэвээр байгаа бас миний байранд. Ер нь эндээс нүүх бодолгүй байгаа магадгүй ирээдүйд хүүхэдтэй болвол бид хоёр арай том байранд орох байх, гэхдээ хадам аав маань бид хоёрыг хүүхэдтэй болвол тэднийд очиж амьдраарай л гээд байгаа юм. Бас болох л юм. Манай аав чинь ганц хүүтэй шүү дээ манай ээж ядаж л хоёр эгчтэй ганцаардаад байхгүй. Тийм болохоор би ээжид хэлж үзсэн тэгтэл тэр ч гэсэн зөвшөөрсөн, гэхдээ би өөрөө зуун хувь зөвшөөрөөгүй л байгаа. Би аль болох тусгаар байхыг хүсдэг. Хүүхэдтэй болвол аав ээжийгээ зовоохгүйхэн шиг байхыг л хүсдэг юм. Гэхдээ нөгөө талаараа тэд нар маань нас ахих тусам ганцаарддаг учраас ач, зээгээ харж байх нь жаргал болдог юм шиг байна лээ. Ямар ч байсан хүүхэдтэй болох үедээ энэ тухай илүү сайн бодолцох болноо.
YOU ARE READING
[FF] Миний бүсгүй болооч (ДУУССАН)
ФанфикСана (Sana) бол шинэхэн ажилтан дээрээ хоёр эгчтэй Наёон (Nayeon), ЖонгЁн (Jungyeon). Тэд нэг байранд амьдардаг байсан хэдий ч Сана шинэхэн амьдралаа эхлүүлэхээр тустай гарна, тэдний ээж нь их баян хүн бөгөөд үргэлж завгүй явдаг учраас тэд биеэ даас...