Долдугаар хэсэг (Маркын хүү???)

248 7 0
                                    

Марк ээжтэй уулзаж байх хооронд эгчийн найз залуу ирсэн гэсэн. Тэр гурав нилээдгүй удаан хамт байсан ч Марк маань тэр хоёрын яриаг холоос ажиглахаас өөр аргагүй байсан гэнэ лээ. Аргагүй л дээ тэр хоёрт ярих юм хамаагүй илүү байсан байлгүй. Гэхдээ миний ойлгосноор ээж тэр залууг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээс ч өөр аргагүй биз өөрийн охиныхоо хүүхдийг эцэггүй өсгүүлнэ гэж үү дээ? Тэгээд ч тэр залуу муу залуу биш байсан. Мэдээж би шууд хараад хүн таниад байдаг хүн биш л дээ, гэхдээ надад тэр залуу таалагдсан миний эгчийг жаргааж чадах хүн шиг л харагдсан.

Марк-хайраа өнөөдөр аав дээр очих уу?

Би-тэгсэн ч яахав гэхдээ миний ажил орой тарах байх?

Марк-тийм үү? За тэгвэл яах юм бэ миний хайр ядарчихна. Чи хуримынхаа бэлтгэлд л сайн анхаарлаа хандуул даа

Би-юу гэж дээ чи минь очмоор байвал хамт явцгаая

Марк-үгүй ээ чи минь амар би очиж нэг юм өгчихөөд л ирэх гэсэн юм

Би-мхмм заза

Марк-хайр нь хүргээд өгөх үү?

Би-за

Марк намайг ажил дээр хүргэж өгчихөөд шууд аавынх руу явна гээд явлаа. Харин би бичиг цаасны ажилдаа дарагдан үлдлээ дээ. Удахгүй гэрлэх гэж байгаа хүн ажил ажил гээд яваад байж болдог ч юм уу... Хоёр эгчтэй бас халамжтай ээжтэй байх ийм үед илүү сайхан мэдрэмж төрүүлэх шиг. Өмнө нь өөрөө бүгдийг хийчихдэг байсан болохоор зүгээр л миний хажууд байх ёстой хүмүүс шиг санаж байсан бол одоо эд наргүйгээр юу ч хийж чадахгүй байснаа ойлгож байна.

=== Маркын талаас ===

Аавынд ирчихээд аавтай уулзах гэтэл тэр ч бас ажил дээрээ байна гэв. Би ууг нь хэлсэн шүү дээ. Аавын өрөөнд орон өгөх юмаа тавьчихаад түүн рүү зурвас явуулан үлдээлээ. Одоо юу хийдэг юм билээ? Гэрт хайр минь байхгүй гадуур явъя гэхээр найз ч байхгүй. Заза ээж дээр очиж хуримынхаа бэлтгэлийг хамт хийдэг юм бил үү?

Ээж рүү залган хаагуур байгааг нь асуухад шинэ тавилга хайж явна гэв. Би ч шууд түүн рүү очихоор гэрээсээ гаран явлаа.

Намайг очиход Жонгён ч бас хамт байв. Бид гурав шинэ тавилга хайж явангаа Наёон болон түүний найз залуугийн тухай дахин ярилцлаа. Тэр хоёр ууг нь тэр залууг сайн залуу гэж бодож байгаа ч Наёоныг жирэмсэн гэдэг утгаар нь шууд хүлээн зөвшөөрөх хэцүү байгаа гэнэ. Аргагүй л дээ гэхдээ нэгэнт ийм юм болсон болохоор тэр хоёр хичнээн үгүй гэсэн байлаа ч зөвшөөрөхөөс өөр арга байхгүй шүү дээ. Тэгээд ч надад тэр залуу таалагдсан. Миний хайрд ч таалагдсан гэсэн.

[FF] Миний бүсгүй болооч (ДУУССАН)Where stories live. Discover now