Бид хоёр үерхээд сар гаран боллоо. Тэр үргэлж л миний дэргэд байх гэж хичээж байгаа нь надад заримдаа төвөгтэй санагддаг ч нөгөө талаараа их сайхан мэдрэмж төрдөг. Угаасаа найз залуутай байж үзээгүй болохоор бүх зүйл шинэлэг санагдаад сайхан байгаа байх. Гэхдээ хоёр эгч маань мэдчихсэн болохоор надад жоохон төвөгтэй л байна. Байнга манайд ирэх болсон. Бид хоёр кино үзэх гэж явж байгаад эгчийн найзуудтай таарсан юм гэтэл нэг нь хэдийн бид хоёрын зургийг аваад Наёон эгч рүү явуулчихсан байна лээ... Тэгээд л янз бүрийн юм болохвий гэж дандаа манайд ирдэг юм. Мэдээж бид хоёрын дунд юу л болов гэж. Угаасаа түр зуур л үерхэж байгаа шүү дээ. Цаашдаа юу болохыг мэдэхгүй ч одоогоор надад энэ залууд сэтгэлээ бүрэн өгөх сонирхол лав үгүй.
Марк-хайраа?
Би-чамайг битгий ингэж дуудаад бай гээд байхад чинь яасан ойлгодоггүй юм бэ?
Марк-би чамайг ингэж дуудмаар байна гэж хэлээд байхад чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ?
Би-ughh Маркгуай уур хүргээд байвал гэрээсээ хөөчихнө шүү!!! Эсвэл хоёр эгчийгээ дуудаад хамт амьдарна гэж мэдээрэй.
Марк-ойлголоо, дуугуй боллоо
Би -инээх- болж байна. За би ажилдаа явлаа чи өөрийнхөө ажлыг бод гээд гэрээс гараад явж байтал нэг танил эмэгтэй орцны үүдэнд зогсож байлаа. Би яг танихгүй байсан учраас хажуугаар нь өнгөрөөд явах гэж байтал тэр эмэгтэй 'Сана байхаа?' гэж асуухад би эргэн харан 'Тийм ээ' гэж хэлэхдээ л түүний хэн болохыг санав. Энэ эмэгтэй Маркын хуучин найз бүсгүй нь байна.
Миён-сайн уу?
Би-сайн, сайн уу?
Миён-нээх сайн биш л байна
Би-...
Миён-чамд хандаж хэлээгүй юм аа, өөртөө л хэлж байна.
Би-мхм, би одоо ажилтай л юм л даа
Миён-өө нээрээ тийм л дээ. Би тэгвэл чамтай хэзээ уулзаж болох бол?
Би-яах гэж уулзах билээ?
Миён-гомдоож байна шүү, чамайг бодоод л уулзаж хэдэн зүйл хэлэх гэсэн юм сан.
Би-тийм гэж үү? За тэгвэл одоо таксинд суунгаа ярих уу?
Миён-танай ажлын хажууханд кофэ шоп байдаг шүү дээ
Би-заза ойлголоо хамт явцгаая гээд түүнтэй хамт такси барин ажлын хажууханд байх кофэ шопын дэргэд буулаа.
YOU ARE READING
[FF] Миний бүсгүй болооч (ДУУССАН)
Hayran KurguСана (Sana) бол шинэхэн ажилтан дээрээ хоёр эгчтэй Наёон (Nayeon), ЖонгЁн (Jungyeon). Тэд нэг байранд амьдардаг байсан хэдий ч Сана шинэхэн амьдралаа эхлүүлэхээр тустай гарна, тэдний ээж нь их баян хүн бөгөөд үргэлж завгүй явдаг учраас тэд биеэ даас...