Өрөөндээ орж ирээд өнөөдөр болсон бүх зүйлийг тунгаан бодон байж байтал утсанд мсж ирэх шиг болов утсаа аван харвал
Чанёолоос ирсэн байлаа....ахх аливээ харү чи чадна
Гээд Talk луугаа орон "Миний хайрт дамбо" гэх нэрэн доор байх чат луу орон харав байж боломгүй юм бурхан мин....
"Сура жирэмсэн болсон хоюулаа ахиж хэзээ ч хамааралгүй болчихлоо тиймүү?"
Гэсэн байлаа бурхан мин.. тэр аав болоод баярлаж байх шиг байна... би жирэмсэн гэж хэлсэн бол тэр ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол?
Магадгүй тэр надад авхуул гэж хэлэх байсан байлгүй...
Гэж бодсоор өөрийгөө тэнэг үгсээр тайвшруулж байлаа..
Чанёолаа энэ хүүхэд чиний хүүхэд гээд тэвэрмээр байгаач одоо тэгэх боломжгүй шүү дээ....
Эцсээ хүртэл тэмцсэн бол юу болох байсан бол?
Одоо тэхдээ энэ бүх зүйл болоод өнгөрсөн...
Би ахиж тэмцвэл яах бол?
Үгүй ээ болохгүй... тэнэг харү тэнэг!
Тэхдээ ядаж л оролдож үзэх хэрэгтэй биш гэж үү?
Тиймээ ядаж л би хүүхдээ аавгүй өсгөмөөргүй байна шүү дээ.... тэр намайг зовоодог хэцүү байдалд үргэлж оруулдаг байсан ч одоо энэ бүхэн хамаагүй... тэр хүүхдийн мин эцэг шүү дээ!
Одоо ингэж байгаа нь яг л өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байгаатай адил байх тэхдээ бороо дахин орвол энэ цув хэрэг болно шүү дээ...
Тийм болохоор нэгхэн удаа оролдоод үзий.... тиймээ энэ бүхэн ахиж өвдөлт мэдрүүлэх байсан ч хамаагүй би энэ бүх өвдөлтийг даваад гарна тиймээ тийм тийм тийм....
Бардам зангаа уландаа гишгээд гараа чичрүүлсээр тэрэн лүү мэссэж бичив
"Ярих чухал зүйл байна нууц савлуурт 5 цагт уулзацгаая"
Хэдан минутын дараа утас мин дуугарав
"Ойлголоо 30 минутын дараа хүлээж байя"
Нууц савлуур гэдэг нь бид хоёрын байнга очиж болздог зөвхөн бид хоёрын нууц газар байгаа юм. Яг л бид хоёрт таарсан юм уу гэлтэй 2 савлууртай тэнд цаг л гарвал очоод нялуураад суучихдаг байж билээ... магадгүй тэр газар өнөөдөр бүхнийг харуулах биз... дуусгах уу эсвэл үргэлжлүүлэх үү?...__________________
4:43минТэр газар манай гэрээс нэг их хол биш их ойрхон учраас би тийм ч их яарсангүй хувцсаа өмсөөд гэрлээ унтраагаад гэрээсээ гарав
4:58мин
Хажууханд нь ирээд харахад өмнө нь миний амьдралын мин утга учир байсан залуу энд ирэх болгондоо суудаг газраа аль хэдийн суужээ
Би ч чимээгүй очоод нөгөө талд нь суув
Чанёол- яах гэж дуудсан юм? Ярих юм байвал хурдхан ярь. Би явах хэрэгтэй байна.
Би худлаа инээгээд- өмнө нь хоюулаа энд байнга ирдэг байсныг санаж байна уу? Чи яг наанаа суугаад миний гараас атгаад дулаацуулж өгдөг байсан . Аа гэхдээ одоо зөвхөн дурсамж д үлдэж....
Чанёол- зүгээр л хурдан ярих юмаа ярь!
Гэж дуугаа өндрөсгөн хэлээд над луу гараа далайв.
Би харин түүний царай луу нулимстай улаасан нүдээрээ эцэс төгсгөлгүй харанхуй нүх шиг түүний нүд лүү харж байлаа
Тэр ч гэсэн над луу харж байгаад гараа буулгав
Би- Пак Чанёол хоюулангийнхан хүүхдийн талаар дандаа ярьж байсгыг санаж байна уу? Чиний эгдүүтэй мөрөөдөлд чин намайг тэсэлгүй инээхэд чи уурлаад би аргадаж байсныг? Би чамд хайртай гэдэг үгийг анх хэлэхдээ тэнэг юм шиг улааж байсныг мин?
Чи санаж байна уу? Пак Чанёол? Бидний бүх гайхалтай мартагдашгүй дурсамжуудыг чи санаж байна уу? Гэсээр би одоо ч түүн лүү харц буруулалгүй ширтэж байсан юм
Чанёол- одоо яагаад энэ талаар яриад байгаа юм? Хэрвээ ийм юм ярих гэж дуудсан бол би одоо явлаа гээд савлуураас босоод машин луу гаа алхах үед нь би тэсэлгүй орилсон юм.
Би - БИДНИЙ ХҮҮХЭД!!Чанёол байрандаа зогсон эргэж хараад- юу?
Би- ЭНЭ ХҮҮХЭД МИНИЙ ГЭДСЭНД БАЙГАА БЯЦХАН ЗҮРХ ЧИНИЙ ХҮҮХДИЙН ЗҮРХ ГЭЖ БАЙНА! ХОЮУЛАНГИЙНХАН ХҮСЧ БАЙСАН ШИГ БИ ЖИРЭМСЭН БОЛСОН!
Чанёол нүдээ томруулан хөмсгөө зангидсаар- ямар новшоо яриад байгаа юм? Хэний хүүхэд гэнээ? Битгий тоглоод бай!
Би- тоглоогүй би хэзээ ч ийм юмаар тоглодоггүй гэдгийг бусад хүмүүсээс илүү чи мэдэж байгаа!
Чанёол- шинжилгээ хийлгээд ир! Тэгвэл итгэж болох л юм? Чам шиг хүн хэний ч хүүхдийг тээсэн юм билээ би яаж мэдэх юм?Ахиад л өвдөлт.....ахиад л.... ахиад л.....ахиад л.......чи ч би ч бусад хүмүүс мэдэж байгаа? Надад чамаас өөр хүн байгаагүй гэдгийг... өнөөдөр би бардам зангаа уландаа гишгэлээ...гэхдээ тэр ийм хариу үйлдэл үзүүлж байна?... тэгвэл зүгээр л үхээд өгөх үү?
YOU ARE READING
-IT'S ALL PAIN-
Fantasy-Тэр намайг аймшигтай ихээр өвтгөдөг гэхдээ би яагаад зүгээр зогсоод байна вэ?- -Тэр одоо хэтэрч байна. хэтэрхий их өвдөж байна- -Чанёолоо чи энэ их өвдөлтийг өөрөө амсаад үзвэл магадгүй аймшигтай гашуун учраас ахиж намайг өвтгөхгүй байж чадах уу?-