-I'm so crazy..-

223 20 4
                                    

Би галзуурч гүйцэж байна..

-Чи хяналтандаа орсон уу? Жон Харү өвчтөөн..хөөе...намайг сонсож байнуу?
Би- а.аан юу арай л ороогүй байгаа
Эмч- хмм чи одоо удахгүй 2 сар хүрэх гэж байна энэ үедээ их болгоомжтой байх хэрэгтэй та нөхөрөө бидэнтэй уулзуулах хэрэгтэй байна
Би- юу л даа.. эмчээ миний хүүхдийн эцэг их..завгүй хүн байгаа юм тэгээд л ирж чадахгүй байгаа хэрэг..
Би доош харсаар гэдсэн дээрээ гараа тавин худал хэлж байв
-ээжийгээ уучлаарай үр мин..
Эмч- ойлголоо маргааш ирж хяналтандаа ороорой хүүхэд одоогоор их эмзэг учир та идэх хоол болон бусад зүйлсээ маш сайн анхаарах хэрэгтэй энэ үед хүүхдэд гажиг илрэх магадлал маш их байдаг юм..тэхдээ та санаа зоволтгүй дээ хүүхэд чин зүгээр байна гэдэгт би итгэлтэй байна
_______________________________

Эмнэлгээс гараад зарим нэг зүйлсийг бодон чимээгүйхэн эргэн тойрноо харан алхаж байхдаа чихэрлэг зүйл идмээр санагдаад байсан учир нэг амттангийн дэлгүүр ороод баруун гараа гэдсэн дээрээ тавин зүүн гартаа сагс барин өөрийн идэх гэсэн бүхнээ сагсанд хийж байлаа
Миний гэдэс нэг их томроогүй ч бага зэрэг цодойгоод жирэмсэн гэдэг нь мэдэгдэхээр болсон.
Би тэр өдрөөс хойш түүнтэй уулзаагүй ээ
Уулзхыг ч хүсээгүй яагаад гэвэл тэр хүүхдийг мин алхаа дөхсөн шүү дээ би яаж түүнтэй уулзаж зүрхлэх билээ
Би цааш явж авсан зүйлсээ бичүүлээд явж байхдаа хүүхдийн хувцасны дэлгүүр орон эгдүүтэй гэхэд дэндүү эгдүүтэй жижигхэн хувцаснуудыг анхааралтай харан инээмсэглэж байлаа
Тэгээд бяцхан үрдээ "миний жаахан үр удахгүй ийм хувцаснуудыг зөндөө их өмсөн шүү дээ ээж нь бүгдийн авч өгнөө гээд гэдсээ тойруулан хэд хэд илэв
Цаашаа дотуур хувцасны дэлгүүр ороод өөртөө хэдэн юм авах санаатай юм үзэж байтал хэн нэгэн намайг мөрөлчихөв
Ууган би ийм зүйл дээр огт өвдөж гомдол гаргаж байгаагүй ч жирэмсэн дээ ч тэр үү үнхээр эмзэг болчих юм
Намайг мөрөлсөн хүнийг хархад задгай байрын гэмээр хувцаслаж намайг тоохчгүй бөгсөө хаялан алхаж байв
Би- хөөе хүн мөрөлчихөөд уучлалт гуйдаггүй юмуу чи!
Ххх- юу? Хөөе авгай би чам шиг хүмүүст бөхийгөөд байдаг хүн биш лдээ гэж хэлээд алхахдан би гүйцэж очоод урдан гаран мөрөнд нь хүрээд- наанаа хүлээж бай! Чи сая авгай гэсэн үү?
Хххх- хнн харваас гэдсээ чирчихээд авгай л байгаа биздээ
Би- битгий давраад байгаарай
Ххх- давархаар чи намайг яах юм? Ххах инээд хүрчихлээ харин чамайг даварвал миний хайр ирээд чамайг алга болгочих байлгүй гэж хэлхэд нь гэнэт уур хүрээд тэрний мөрийг хүчтэй хойшн түлхэхэд унах гэж байхад нь хэн нэгэн бариад авав
Ххх- хайрааа
Муу новш...! Арай дэндүү юмаа... ахх
Чанёол- миний хонгорхон яасан юм?! Мнн?
Ххх- энэ авгай намайг дээрэлхээд нээд цээжинд нь наалдав
Тэр яг л хардаг шигээ над луу ширүүн бас үзэн ядалтаар дүүрэн нүдээрээ над луу хараад харц нь доошилж гэдсийг мин жигшсэн байртай харав
Энэ түүний хүүхэд байтал тэр түүнийг үзэн ядаж байна... аймшигтай юм..
Чанёол- хонгор мин чи хувцасны шүүгээээ дүүргэх хэрэгтэй шүү дээ нэгэнт л манайд амьдарч байгаагаас хойш
Ххх- мм тийм шүү миний хайр үнхээр ухаантай за тэгвэл хайр нь тэр дэлгүүрт байж байя за гэж хэлээд над луу нэг цэхэлзэчихээд гүйгээд явчихав
Чанёол- өөр хүнтэй аль хэдийн болчихжээ хүүхэдтэй ч болчихсон байх
Тиймээ тэгээд бодоод явж бай Пак Чанёол.

Би- чамд хамаагүй юмсан Ноён Пак
Гэхэд тэр чихэнд мин ойртоод- маргааш орой гэрт хүрээд ирээрэй чамтай ярилцах зүйл байна
Би- уучлаарай миний нөхөр намайг явуулах эсэхт эргэлзэж байна
Чанёол- надтай сүй тавьсан ч чи намайг үргэлж миний найз залуу л гэдэг байсан юм байж сар гарны дотор л нөхөр хүүхэдтэй болчихож байгаа юм биздээ инээдтэй хүүхэн юмаа
Би- чи ч гэсэн үнхээр инээдтэй байна
__________________
Гэртээ орж ирээд авсан юмнуудаа ширээн дээр тавин гэрлээ асаалгүй шууд л гутлаа тайлан орон дээр зөөлөн хэвтэв
Би очих хэрэгтэй юу?
Би үнхээр галзуу юм байна..

-IT'S ALL PAIN-Where stories live. Discover now