-reason-

218 14 1
                                    

Би- тавиач! Гар тавь! Савраа тат гэсэн шүү!
- Муу өлөгчин чин! Аятайхан байхад чимээгүйхэн л дагаад яв!
Би- Ким Тэхён! Чи ямар эрхтэй гэж надад хүрээд байгаа юм!
Тэхён- чи яачихаад байгаа юм?! Айн? Хэдэн хүнд шаалгуулсан болоод эрх яриад байгаа юм?! Онгоноо өгөх гэж байгаа дунд сургуулийн тэнэг охин шиг аашилхаа боль! Чамд зохихгүй байна Тийм болохоор битгий инээд хүргэ Жон Харү!
-Би янхан байлаа гээд зөвхөн чиний хүссэнээр зөвхөн чиний л хэлснээр байна гэсэн үг биш! Битгий өөрийгөө их юманд бод! гэж хэлээд тэрний гарнаас чанга гэх чин атгаж байгаад хойшоо саван түүний нүдлүү ширтэв
Тэр ч над луу ширтэж байгаад үг дуу гаргалгүйгээр нэг инээчихээд харцаа буруулан яваад өгөв

Хараал ид! Муу новш! Энэ нь шиг юманд чирэгдэх ч гэждээ! Аааа! Битгий уйлаарай харү хүчтэй бай! Гуйя хүчтэй бай!
Гэж дотроо өөртөө хэд хэдэн удаа хэлсэн ч өөрийгөө дийлж чадахгүй нүдэнд мин дүүрсэн нулимс тэр дороо урсаж орхив
Ким Тэхён... тэр бол надад байсан  чанёолоос өөр анхны эр хүн мин байсан...анх тэр клубд орж ирэхдээ айдасаар дүүрэн намайг тайвшруулж байгаа юм шиг жүжигэлж байсан.. тэр аймшигтай хөгийн садист новш!...чанёолоос хамаагүй аймшигтай...
Новш гэсээр дотроо харааж гараараа нулимсаа бушуухан шиг шудраад клубээс гарав
Гадаа гарахад хүртэл үүдэнд байсан залуус араас мин шүгэлдэж "Хэд вэ?" Хэмээн чанга гэх чин асууж байлаа "чиний өгзгийг чин хайр найргүй эдлэх болноо хүлээж бай хонгор мин" гэж хэн нэгний хэлэх нь сонсогдоход би богино хар даашинзаа доош нь дарав

Яагаад ийм зүйл болчихвоо?

Юу ч бодолгүй хоосон газар ширтэн алхалж байхдаа би цагийг аль хэдийн мартаж орхижээ...
Нэг дээшээ харахад ахиад л зуршил болсон газраа хүрээд ирчихсэн байлаа
Бидний жаргалтай байсан дурсамжуудыг дүүртэл нь багтаасан энэ байшин одоо юу болж хувирсан юм бол?

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би хэзээ ч өөрчлөгдөөгүй юм шүү...
Би түүний урд хүчтэй царайлахыг хүссэн тэрнийгээ ч хийсэн гэхдээ жинхэнэ би тэс өөр хүн яг л нөгөө аймхай гэнэн тэнэг Жон Харү дотор мин байж л байгаа.. гэвч би түүнийгээ шархалсан зүрхэндээ зэвэрсэн цоожоор цоожилчихсон юм..
Буцаад явахаар эргэж хартал тэр мин зогсож байв намайг хэдэн зуун удаа өвтгөсөн ч миний хайрыг зогсоож чаддаггүй нэгэн...
Чанёол- чи энд юу хийж байгаа юм?
Би түүний нүд лүү хархаар толгойгоо дээш нь өргөөд хөлөрч салгансан гараа чанга гэх чин атгаад худал инээн- харин л дээ тэнэг дурсамжуудаар дүүрэн галзуурсан өдрүүдээ боддог юм билүү гэж бодоод л ирсэн төдий их юманд бодох хэрэггүй дээ
"бидний жаргалтай дурсамжнууд..."
Чанёол- битгий худал хэлээд бай Жон Харү! Би чамайг худал хэлж байгааг мэдрээд байна!
Би- битгий инээд хүргэ! Мэдрэхээ? Тэгвэл намайг хэр их өвдөж байгааг ч гэсэн мэдэрснүү? Миний хэр их шархалж хэр их зовсныг ч гэсэн мэдэрсэн юм уу?! Үгүй ээ!! Чи үүнийг хэзээ ч мэдэрч чадахгүй! Хэзээ ч! Чи хэзээ ч надаас илүү зовж үзээгүй!
"Би чамд хэзээ ч өвдөлт мэрүүлэхийг хүсэж байгаагүй..."

Чанёол- юу гээч.. үнэндээ би маш удаан бодсон тэгээд..надад чамд хэлэх зүйл-
Би- надад хэлэх зүйлээ? Ахиад л өлөгчин янхнаар нь дуудах биз!
Чанёол- үгүй дээ тийм биш намайг сонсол доо би бүхнийг ойлгсо-
Би- Үгүй ээ үгүй!!!! Үгүй гэж байна!!!!!!!!! Надад чам шиг новштой ярих зүйл байхгүй!

"Уучлаарай хайрт мин энэ бүхэнд битгий өвдөөрэй..."
Дотроо ийн бодож байсан ч миний хэлж байгаа үгс өөр байсан юм... 

Чанёолын царай хэсэг бараан зогссоноо над луу шийдэмгий гэх чин гэнэт хараад- гуйя! Энэ олон хоногт уулзаагүй байж анх уулзахдаа тэгж хэлсэнд минь уучлаарай! Би зүгээр л юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан юм! Гуйя би бүхнийг ойлгосон! Ахиж хэзээ ч тийм зүйлүүд болохгүй! Би амлаж байна! Энэ бүхэн миний буруу! Тийм болохо-
Би- сайхан шалтаг байна! Одоо би завгүй баяртай! Гэж хэлээд түүний хажуугаар зөрөх гэтэл халуун дулаан зүйл нуруунд мин мэдрэгдэв
Тэр  миний араас тэврээд мөрөнд мин нүүрээ наасаар амандаа ямар нэгэн зүйл шивнэн...
Чанёол- гуйя.. намайг битгий орхиоч... энэ бүхэн миний буруу сарын өмнөх явдал миний буруу өмнө нь чамайг зовоож өвтгөж байсан миний буруу... намайг уучлаач хайрт мин.. гуйя гуйя...
Гэсээр тэр амандаа бувтнан
"Уучлаарай чанёолаа.."
Энэ бүхнийг нь үг алгасалгүй сонссон би ахиаад л нулимс унагаж эхлэв тэгээд хүсээгүй ч гэсэн түүний гарнаас чанга гэхчин атгаад  хойш нь саван шидэд
Би- зүгээр далд ороод өг! Зайл! Битгий нүдэнд мин үзэгд! Гуйя битгий..!  Гэсээр зүрхнээс мин бус тархинаас мин урсах үг бүрийгээ би одоо ч арагшаа харсаар хэлж байлаа...
Чанёол- энэ олон жил чи намайг ямар ч үед хайралж байсан шүү дээ? Одоо ч гэсэн намайг хайрлаач? Би гуйж байна..
Би- ҮГҮЙ ЭЭ! ҮГҮЙ!
Чанёол- яагаад?... яагаад больчихсон юм бэ? Намайг хайрлахаа?
Би- яагаад гэнээ?! Битгий надаас ийм юм асуугаад бай! Би чамд хариултыг чин хэлсэн!

"Уучлаарай хайрт мин би чамд одоо хүртэл хайртай үгүй ээ бүр үнэхээр их хайртай өмнө нь чиний хэлсэн бүх зүйл намайг өвтгөж байсан ч энэ бүхэн шалтгаан биш хэзээ ч шалтгаан байгаагүй харин шалтгаан нь...надад л байгаа юм.."










-IT'S ALL PAIN-Where stories live. Discover now