-хайраа?
-яасан мангархан мин?
- чи надтай нийлсэндээ харамсдаг уу?
- үгүй юу гэж дээ чанёолаа
- харин би харамсдаг...
- юу?! Яагаад!?
- учир нь чи үхчихсэн болохоор гэсээр аймшигтай чангаар инээж миний хоолойноос мин зуураад авав би амьсгалж чадахгүй түүний гарыг барьсаар салгахыг оролдсон ч бүтэлтэй зүйл байсангүй
- ЭНЭ БҮХЭН ЧАМААС БОЛСОН! ЧИ! ЭНЭ БҮХНИЙГ ЭХЛҮҮЛСЭН ЧИНИЙ БУРУУ! гэх үгсийг чангаар хэлж улайссан нүд нь харанхуй өрөөг аймшигтайгаар гэрэлтүүлэх шиг болж хүзүүг мин атгасан гараа улам л чангаруулж амьсгалах боломжыг мин тэр чигт нь үгүй хийж эхлэв улмаар хүч мин барагдаж нүд мин харанхуулавЯг л энэ үед би норсон дэр,нүүр хүйтэн хөлсөө мэдэрсээр уйлан сэрээд хөлөө тэврэн сууж уйлхаас өөрийг хийж чадсангүй
Зүүд ч гэсэн хэтэрхий их өвтгөж байна тиймээ би хэзээ ч Пак Чанёол чамтай ахиж нийлэхгүй үгүй ээ нийлж чадахгүй юм байна..
Ахиад энэ бүхэн эхэлвэл бүгд дуусна.
Болохгүй.!
Буруу!
...би ахиад хэд хоног амьдрахаа мэдэхгүй байна..
Магадгүй маргааш эсвэл тэрний маргааш нь миний амнаас цус урсан гарж хамаг яс минь салж байгаа мэт өвдөхийг хэн ч үгүй гэхгүй шүү дээ..
Ядаж л энэ төрхөө харуулахгүйгээр энэ хорвоогоос зайлах юмсан..Сүүлийн хүсэл мин энэ л байх шив.. түүнд шарх үлдээхгүйгээр,өвтгөхгүйгээр ийм байдалтай харагдахгүйгээр бүхнийг мэгэгдүүлэлгүй энэ бүхнийг дуусгах.
_
Харү намайг дахиж хайралхааргүй болчихсон юм шиг байна...
Түүнд гомдоогүй биздээ Пак Чанёол?
Чи тэгэхгүй тэгэх ч эрхгүй шүү дээ. Мэдээж...
Түүнийг өлөгчин,янханаар нь дуудсан тоогоороо өөрийгөө цохих юмсан..
Түүнийг цохисон гараараа өөрийгөө алахсан..
Одоо л өөрийгөө түүнд ямар их хайртайгаа ухаарч байгаа би тэнэг юм боловуу? Тэгэлгүй яахав...
Одоо хэн ч намайг хайрлахгүй.
Одоо хэн ч надад бүхнээ зориулахгүй.
Хэн ч намайг хайрын харцаар ширтэж харц тулгарахдаа улайхгүй..Энэ архи шиг түүний цагаахан сэтгэл,түүний хайр нь миний бие лүү орчихоод гарж ирэхгүйгээр уусчихсан юм боловуу? түүнд мин намайг гэх хайраас нь юу ч үлдээгүй юм гэж үү?
Хаа нэгтээ..
Түүний сэтгэлийн хаа нэгтээ намайг гэсэн хайр нь байж байгаа гэдэгт итгэж байна..
Тийм биздээ Харү?_
Миний чамайг гэх хайр хаа нэгтээ биш.
Миний бүх эд эсд оршдог..
YOU ARE READING
-IT'S ALL PAIN-
Fantasy-Тэр намайг аймшигтай ихээр өвтгөдөг гэхдээ би яагаад зүгээр зогсоод байна вэ?- -Тэр одоо хэтэрч байна. хэтэрхий их өвдөж байна- -Чанёолоо чи энэ их өвдөлтийг өөрөө амсаад үзвэл магадгүй аймшигтай гашуун учраас ахиж намайг өвтгөхгүй байж чадах уу?-