Т.10-"Хайр гуйлгачлагч"

174 24 4
                                    

Third Person's P.O.V

"Хүндэт Ку Дахи таныг өөрийн цагаасаа хомслон байж манай байгууллагт ажиллах сонирхолоо илэрхийлэн ирсэнд гүнээ талархаж байна. Гэвч бидний хайж буй боловсон хүчинд та тохирохгүй хэмээн үзлээ. Дараа дараагийн ажил үйлсэд тань амжилт хүсье. 

Тэжин корпорацийн хүний нөөцны хэлтэсээс"

6 дах буюу эцсийн зурвас. Өнөөдөр өглөөний яг 9-н цагт Дахид нэгэн зэрэг 6 зурвас ирсний эцсийнх нь энэ байв. Бүгд ижил утгатай. Аль нь ч аваагүй. Дахид зүгээр л байж боломгүй санагдана. 3 сарын өмнө эдгээр байгууллагууд эцгийг нь өөрийн гэсэн компанитайг мэдэхээсээ өмнө заавал төгсөөд ирж ажиллаараа хэмээн гуйж байсан шүү дээ. Гэтэл ингээд бүгд татгалзлаа гэж үү? Хэн нэгэн ингээгүй л бол ямар ч боломжгүйг Дахи мэднэ. Тэгээд ч энэ үр дүнд хүргэсэн хүн нь ч хэн гэдгийг мөн мэдэж байгаа. 

Дахид өмнө нь дургүй хүн байсан. Гэхдээ тэр одооных шигээ хэнийг ч ийм их үзэн ядаж байгаагүй юм. Түүний утас дуугарах хамгийн ихээр үзэн ядаж байгаа хүнийх нь нэр дэлгэцэн дээр харагдахад тэр авсангүй дууг нь хаагаад дэлгэцээр нь ширээ рүү харуулаад үлдээв. Түүний уур өмнө нь уурлаж байсан бүх үеүдээс хамаагүй их байсан юм. Тэрээр хувцасаа өмсөөд дуртай дургүй утсаа цүнхэндээ хийн гарав. Өчигдөр ажлыг ярилцлагуудад ороод хичээлээ тасалчихсан шүү дээ. Хэдий сэтгэл санаа муу байсан ч 2 өдөр дараалан таслахыг хүссэнгүй. Энэ сургуулийг сайн дүнтэй төгссөн диплом Дахид ирээдүйд юу юунаас ч илүү хэрэг болж магадгүй эд болохоор л тэр. 

Орцноосоо гарахад үүдэнд нь хар машинтай өнөөх хамгийн их үзэн ядагдсан залуу нь гараа халаасандаа хийчихээд инээчихсэн зогсож байлаа. Дахи түүнтэй харьцах байтугай харахыг ч хүсээгүй юм болохоороо харсан ч хараагүй мэт өнгөрөх гэж байв. Гэвч Юнги шууд л түүнийг бугуйнаас нь татан машиндаа суулгахаар чирэх нь тэр. Дахи гараа татаж авахаар чаргууцалдах ч тэр булчин шөрмөстэй залуу эрийг гүйцнэ гэж үү? 

Дахи: Тавиадхаач. Чамд ямар эрх байгаа гэж намайг чирээд байгаа юм. Одоохон шиг балиар сарвуугаа надаас холдуул. Үгүй бол цагдаа дуудлаа шүү хэмээн орилоход 

Юнги: Балиар сарвуу гэнэ шүү. Хар өглөөнөөс эхлээд л шууд уур хүргэчихлээ гээд сая л ёжилсон байсан харц нь ширүүсээд ирэв. Гэвч Дахи түүний харцнаас айж эмээсэнгүй. Харин ч улам чанга дуугаар

Дахи: Тэгж их уур чинь хүрээд байвал тэгээд яваач. Чамайг хүрээд ир гэж гуйгаа юу? Харахыг ч хүсэхгүй харахаар л нүд хорсоод байхад албатай мэт өөрөө гарч ирчихээд хүч хэрэглэж чирнэ гэнэ ээ? Би чамд чирэгдээд явахаар зүйл хийгээгүй л байх шүү. 

Tear || JHS | MYG || CompletedWhere stories live. Discover now