Т.23-"Амийг амиар"

155 18 0
                                    

Third Person's P.O.V

Хусогоос ирэх дуудлагыг таслаад "Яг чухал хуралд орлоо. Эргэж гарч ирээд залгая" гэсэн зурвас үлдээгээд урдаа байх өнгөлөн модон хаалгыг татан өндөр өсгийтийнхөө дууг өрөөгөөр нэг цуурайтуулан алхалсаар гэрчийн суудалд суув. Урд нь зогсох хар ба улаан хилэн судалтай урт нөмрөг өмссөн хөлсөлж авсан өмгөөлөгч нь 

Өмгөөлөгч: Ку Дахи та гэрчийн тангараг өргөхдөө бэлэн үү? хэмээн асуухад нь Дахи толгой дохин баруун гараа дээш өргөн тангаргаа өргөв. 

-- 

4 цаг хагас үргэлжилсэн шүүх хурал өндөрлөх гэж буйг илтгэх шиг арын өрөөнөөс шийдвэрээ гаргаад дууссан шүүгч ба туслах шүүгчид гарч ирэн ахлах шүүгч суудалдаа суун алхаараа цохин бужигналдсан олны дууг намдаав. 

Шүүгч эцсийн шатны шийдвэрээ зарлах ба хурлын танхимд Юнгигийн ээж, нарийн бичиг, Дахи амьсгаа даран үр дүнг нь хэлэхийг хүлээнэ. 

Шүүгч: Иймд иргэн Ким Намжүнийг Иргэн Ку Дахитэй нийлж садар самуун үүсгэсэн, нөхөр Мин Юнгигийн амийг санаатай хэрцгийгээр бүрлэгсэн хэмээн үзэж нийгмээс 9 жилийн турш тусгаарлагдан энгийн дэглэмтэй шоронд суухаар ялласугай. 

Эцсийн шийдвэрийг сонсоод Дахигийн гар нь чичрэн үүнийгээ түүний хажуугийн эгнээнд суух хадам эхдээ харуулахгүй гэж юбканаасаа чангаар зуурна. Шүүгчил эхнээсээ танхимыг орхин цагдаа нар орж ирэн Намжүнийг хоёр талаас нь хөтлөсөөр авч гарахад өрөөнд Юнгигийн ээж, түүний нарийн бичиг ба эсрэг талд нь одоо хүртэл цөхрөн суух Дахи үлдлээ. 

Удаанаар суудлаасаа хөндийрөн хүү нь өөд болж сэтгэлд нь хэзээ ч хаагдахааргүй гүн ангал үүссэн ч өөрийн ихэмсэг байдлаа алдаагүй Мин хадагтай өрөөнөөс гарах замдаа Дахигийн хажууд хэсэг саатан

Мин хадагтай: Хүүг минь хуурсанг чинь уучилж болно. Гэхдээ өөр нэгэнтэй нийлж амийг нь бүрлэгсэнг хэзээ ч өршөөхгүй. Хэрвээ өөрийгөө сая шийтгэлээ авчихсан гэж бодож байвал тэгж баярлаад хэрэггүй байх. Жинхэнэ шийтгэлийг би өгнө. Тэгж бодоод бэлтгэлтэй байгаарай гэж хэлээд өрөөг орхиход саянаас хойш хүчилсэн Дахигийн хамаг бие нь сулран ухаан алдах мэт мэдрэмж төрсөн ч шүдээ зуун тэвчсээр сандлаасаа түшин босож өрөөг орхилоо. 

--

Дахи: Өөр арга ол хэмээн хүйтэн харцаар урдаа суун өмгөөлөгч рүү ширтсээр хэлэхэд өмгөөлөгч нь толгой гудайлган

Tear || JHS | MYG || CompletedWhere stories live. Discover now