T.4-"Минийх"

241 30 0
                                    

Dahee's P.O.V

Түүний халуун амьсгаа хүзүүнд минь мэдрэгдэн би сэрчихэв. Өчигдөр түүнийг шөнийн 2 болтол хүлээж байгаад унтаад өгч. Тэр намайг буйдан дээрээс өргөөд орон дээр унтуулсан бололтой. 

Эргэн хөрвөөгөөд харвал тэр тайван гэгч нь унтаж байв. Ойрд ажил энэ тэр гэж нилээдгүй ядарсан амралтын өдрөө сайхан амраад аваг гээд сэрээсэнгүй. Харин түүнд өглөөний хоол хийж өгөхөөр босох гэтэл тэр сэргэг байсан бололтой гараараа татаад буцаад хэвтүүлчихлээ. 

: Хэзээ сэрсэн юм? гэхэд тэр нүдээ нээн 

Хусог: Сая л. 

: Дахиад жоохон унтаад ав. Ойрд их ядарсан шдээ. Би босоод хоол хийгээдэхье. Болохоор нь сэрээе гээд босох гэхэд тэр дахиад л намайг татаад хэвтүүлчихэв. 

Хусог: Битгий бос оо. Хамтдаа хэвтмээр байна. Чи ч бас нилээдгүй ядарж байгаа шдээ. Тэгэх үү? гээд нойрмог хоолойгоороо эрхлэн асуухад нь би зөвшөөрчихлөө. Бид өөд өөдөөсөө харж хэвтэн 

: Өчигдөр шөнө хэдэд ирсэн юм? 

Хусог: 3 өнгөрч байхад. 

: Найзтайгаа гэсэн Юнгитэй хоёулхнаа ууж суусан юм уу? 

Хусог: Би нэг их уугаагүй ээ, хайраа. Юнги л их уусан. 

Түүний уруулны буланд нь шалбарчихсан, цус гараад хатчихсан байсан болохоор нь би гайхан урууланд нь хүрээд   

: Энд яачихсан юм? Хэндээ цохиулчихсан юм? Арай Юнги уучихаад агсагнаад чамайг гэмтээчихсэн юм биш биз? гэхэд тэр барьсан газраа хүрэн ёолоод 

Хусог: Том юм биш ээ, миний хайр битгий санаа зов гээд намайг тэврэх гэхэд нь хаанаас гараад ирсэн их уур уцаар юм байгаа юм, саяхан унтах гээд хэвтэж байсан хүн чинь орноосоо үсрэн босоод 

: Би чамайг битгий Юнгиг давраагаад бай гэж хэлдэг биз дээ. Дээр бас яасан билээ дээ. Согтуудаа архины шил савчаад чамайг цохихоо дөхсөн биз дээ. Одоо хэрээс хэтэрлээ. Юнгигийн гэр бүл танайд хэр их тусалсныг мэдэж байгаа ч гэлээ тэглээ гээд чи Юнгигийн хүссэн үед нь очиж хүссэн бүх зүйлийг нь хийж одоо бүр цохиж зодуулдаг болох хэрэг үү? Би чамайг ингэж доромжлуулахыг хүсэхгүй байна. Чи юу буруу хийсэн гээд ингэж цохиулж байгаа юм? Өөдөөс нь цохиод авахгүй яасан юм. Би ер нь одоо өөрөө очиж цохих хэрэгтэй юм байна. Хүний найз залууг хамаагүй оролдохоор яадгийг нь үзүүлээд өгье л дөө гээд хувцасны шүүгээ рүүгээ очин тааралдсан өмд цамцаа углаж байтал тэр ардаас босон ирээд намайг хоёр гар дээрээ өргөн авч углаж байсан хувцас угзарч тайлчихаад чанга тэврээд хэвтэн

Tear || JHS | MYG || CompletedWhere stories live. Discover now