T.14-"10 жил"

194 21 1
                                    

Third Person's P.O.V

10 жилийн дараа

Гүйцэтгэх захирал гэсэн хаягтай өрөөнд хар ажлын хослол өмссөн 30 гарсан насны ширээгээр дүүрэн бичиг цаастай орооцолдоно сууна. Цаг хэдий 6 өнгөрч тарах болсон ч өнөөх эмэгтэй ширээнээсээ хөндийрсөнгүй. Хэн нэгэн түүнд явахыг сануулах мэт утас нь хангинан дуугарах ч тоосон ч шинж үгүйгээр гэрээтэйгээ ажиллана. 

Удалгүй хаалгаар нарийн бичиг нь орж ирэн "Захирал тантай хамтдаа явахаар хүлээгээд байна" гэж хэлүүлэхэд л нэг юм хийж байснаа дуусгаад явахаар болов. Энэ эмэгтэйгээс болоод нарийн бичиг нь хүртэл эртхэн ч явж чадахгүй байнга илүү цагаар суудаг. Өнөөдөртөө ингээд явахаар болсонд нь дотроо баярлана. 

Байгууллагын үүдэнд Дахиг гарч ирэхийг цаг шахам хүлээсэн Юнги машиндаа бухамдангүй сууж байлаа. Дахиг машинд орж ирэхэд тэдний аль аль нь юу ч хэлсэнгүй. Цаг шахам хүлээлгэсэнд нь ч уурласангүй. Магадгүй Юнги одоо уурлахаас ч залхаж байгаа биз. 

Тэд гэрлээд 10 жил өнгөрсөн. Хэн тэднийг 10 жил тэсчихнэ гэж мэдэх билээ? Анхандаа Дахи хүртэл энэ гэрлэлтийг Юнгигийн тоглоом мэт хүлээж аван хэзээ нэгэн цагт Юнгиг уйдахад бүхнийг дуусгана гэсэн бодолтой байсан шүү дээ. Харин жилийн өмнөөс нас дээр гарсан Юнгигийн аавынх нь бие муудахад тэр энэ гэрлэлтийг Юнги тоглоом мэтээр хүлээж авдаггүйг ойлгосон юм. Хэзээ нэгэн цагт сална гэсэн бодолтой байсан бол Юнги өөрийнхөө компанийн 20% хувьцааг өөрт нь өгж дээрээс нь гүйцэтгэх захирал болгохгүй байсан шүү дээ. 

Дахи одоо 22-той залуухан нэгэн байхаа больсон. Одоо тэр 32-той ажил хэрэгч ухаалаг амьдрал үзсэн томоохон эмэгтэй болсон. Юнги ч 24-тэй омогтой нэгэн биш. 

Тэр одоо хүртэл бүгдийг санадаг. Химанийг алдсаныхаа дараа тэр цагдаад ч мэдэгдэж гэмт хэрэгтнийг олж чадаагүй. Тэр хэнд ч хэлж чадаагүй юм. Дахи тэр үеэс эхлээд сарын турш эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тэр үнэхээр ганцаардмал нэгэн болчихсон байлаа. Хэн ч түүний хажууд байхгүй байгаадаа биш түүний хажууд хэн ч байсан тэр харьцахыг хүсэхгүй байв. Хусог л биш бол... 

Дахигийн амьд үхдэл болсон тэр үед түүнд Хусогийн халуун дулаан тэврэлт, хайрын үнсэлт, халамж бас уучлал хэрэг болж байсан ч Хусог тэнд байх боломжгүй шүү дээ. Түүнийг эмнэлэгт 3-н долоо хоног болж байхад Хусог гадаад руу явсан гэх мэдээ түүнд Намжүнаар дамжуулагдан ирсэн. Гэхдээ Дахи энэ мэдээнд бага ч болов сэтгэл нь амарч чадсан. Тэр Хусогтай заавал нийлнэ гэсэн амлалт өгөхдөө ирээдүйд хүүхдээ ч гаргаж, эрх мэдэл, хүчтэй нэгэн болж чадсаныхаа дараа эргээд хүүхэд Хусог тэр 3 нийлнэ хэмээн найдаж байсан. Гэхдээ тэр эрдэнээ алдсаныхаа дараагаар Хусогтай эргэн нийлэх байтугай царайг нь ч харах эрхгүй нэгэн болж хувирсан юм. Тэр Хусогийн хүүхдийг үхүүлсэн эмэгтэй хэмээн өөрийгөө бодно. 

Tear || JHS | MYG || CompletedWhere stories live. Discover now