T.1-"Эхлэл: Шинэ сургууль"

620 34 4
                                    

Dahee's P.O.V 

Ширээн дээрх утсаа шүүрэн авч гүйн гарахад Намжүн намайг үүдэнд яаран хүлээж байлаа. Би ч гүйн түүний машинд нь суун дараа нь амьсгаагаа дарлаа. 

Намжүн: Утсаа асааж унтахад яадаг юм. Би чамайг сэрээх гээд залгасан шдээ. Тэгээд унтаахайгаа мэдэхгүй байнга ингэж хоцорно. 

: За уучлаарай даа. Би шөнийн нислэгээр Канадаас ирсэн болохоор цэнэгээ дууссанаа ч анзаарахгүй нам болоод өгчээ. 

Намжүн: Би үйлчлэгч эгчид хэлүүлээгүй бол бүр балрах гэж байна шдээ. Нэгдүгээр күрсийн эхний өдөр байж ингээд хоцорчихож болохгүй шдээ. Дээд ангийнхандаа ч эвгүй сэтгэгдэл төрүүлээд

: Заа намайг уучлаарай даа. Одоо харин үглэхээ больчихмоор байна. Би онгоцноос 4 гэж буусан одоо ч унтмаар л байна. 

Намжүн: Тэгвэл суудлаа хойшлуулж байгаад хэсэг унтчих. Би очоод чамайг сэрээе. 

Би ч дуртайяа суудлаа налуулаад хэвтлээ. Нойрмог байгаа хэрнээ Намжүүнаас зарим зүйл асууж байлаа. 

: Ингэхэд эхний өдөр байж шууд хичээл орчихмооргүй юм. 

Намжүн: Мэдээж үгүй, эхлээд дээд курсийн сурагчид бид нарт сургуулиа танилцуулна байх. 

: Тэгвэл юундаа ингэж яаруулдаг байна. Багш нар хичээл орохгүйгээс хойш. 

Намжүн: Хүүе цагаа тулвал дээд курсийнхан багш нараас илүү чухал шдээ хө. 

: Ммм. 

Би ч нойрмоглон хэсэг ч болов унтахаар нам болов. 

Намайг Ку Дахи гэдэг. Тийм ч олдмол овог биш байгаа биз? Манай аавыг Ку Мүнпал, ээжийг маань Ён Ханил гэдэг. Би айлын ганц охин. Эцэг эх маань өөрсдийн гэсэн барилгын компанитай. Тэр нь Солонгосын хамгийн том монополлогч компани биш ч гэлээ биднийг баян цатгалан амьдрахад хангалттай. Тиймээс ч би юугаар ч дуталгүй хангалуун сайхан амьдралыг үзсэн. Тэглээ гээд энэ нь намайг буруу эрхэлсэн муу хүүхэд гэсэн үг биш. Би хувьдаа өөрийгөө муу хүн гэж боддоггүй. Би чинь үйлийн үрээс айгаад амьтан ч алж чаддаггүй хүн. Миний найз ч бас сайн хүн. Намжүн бид хоёр бол багаасаа бие биетэйгээ зодолдож нүдэлдэж өссөн андууд. Намжүны аав манай аав хоёр их сургуульд танилцаад гал хамууд болцгоосон гэсэн. Тэр хоёр нэг салбарт нийлж ажилласан болохоор бие биедээ хань болж нөхөрлөл нь улам бэхэжсэн гэх үү дээ? Бид хоёр ч багаасаа эцэг эхийнхээ халааг авахаар шийдсэн байсан тул зорилгынхоо төлөө хөдөлмөрлөсөөр архитектурын ангид хуваарилагдаж чадсан. Өнөөдөр харин хичээлийн эхний өдөр. Зуны амралтаар эцэг эхтэйгээ аялалаар явж байгаад асуудал гарч бас нислэг маань ч хойшлоод хичээл эхлэхтэй уралдан ирсэн нь энэ байсан юм. 

Tear || JHS | MYG || CompletedWhere stories live. Discover now