1.

6.1K 296 10
                                    

Би: Яааа та нар хоцорж байна. Хурдлахгүй бол хичээл орлоо.

Сэүн: Сухо хёныг дандаа хүлээх юм аа.

Би: Энэ муу дэлдэн Чанёол баян Сухо хоёр хааччихдаг юм бээээ???? *орилох*

Чанёол: Одоохон о.... *шатнаасаа уначихлаа*

Би: Хахаха ингэх гээд байсан юм. Хурдан босоод хүрээд ир явья.





Намайг Хан Хюна гэдэг. Одоо төгсөх ангийн сурагч. Бас манай найзуудыг Чанёол Сэүн Сухо Кай Кёнсүү Крис Лухан Тау Лэе Шиүмин Чэн Бэкхён гэдэг. Бид бол Эксо бүлгэм.

Анх энэ бүтэлгүй хэдэн хүүхдүүдтэй 8 настайдаа танилцаж байсан. Эд нарыг том хүүхдүүд зодох гэж байхад нь би очиж аварч байсан юм. Тэгээд л тэд надад үнэхээр сайн ханддаг.



Сургууль руу дуу шуугиантай гүйлдэн орлоо. Яг хонх дуугарахын өмнө орж ирсэн. Ер нь бид дандаа л ингэж хоцрохын өмнө орж ирдэг.

Бид суудалдаа суулаа. Тэд нар 12 лаа болохоор хоёр хоёроороо суугаад намайг орхичихдог. Тиймээс л хойно ганцаараа суухаас өөр сонголт байхгүй.


Би онц сурдаг болохоор ядар юмгүй хичээлээ хийчихдэг.

Кай эргэж хараад "Хюна энийг яаж боддог юм?"

"Амархан штээ. Энэ усан толгойг яаая даа байз. Май энэнээс хуул" гээд дэвтрээ өглөө.

"Манай Хюна хамгийн шилдэг нь"

"Би чамд зүгээр ч нэг дэвтрээ өгөхгүй за юу"

Кай "Надад мөнгө байгаа болохоор юу хүсснээ хэл"

"Хичээл тараад кофе авч өгөөрэй"

"Ойлглолоо"

Цайны цагаар би хойноо 12 хамгаалагч дагуулсаар цайны газар орж ирлээ.


12 залуутай хооллоно гэдэг үнэхээр аймар. 12 чихтэй байх хэрэгтэй. Энд тэндгүй өөр өөр юм ярьна. Дараа нь надаас түүнийгээ асууна.


Бэкхён: Тараад юу хийх юм?

Сэүн: Юу ч хийсэн яадаг юм?

Би: Харьж гэрээ цэвэрлэ. Тэгж байж юу хийхээ ярьцгаа!!!

Лухан: Хюна амь өршөө *алга хавсрах*

Би:Ядаж тал нь үлдэж гэрээ цэвэрлэ. Цэвэрлэж сураагүй юм биш? Аль эсвэл хойноосоо гүйлгээд байдаг охидуудаараа цэвэрлүүлчих *чанга инээх*

Намайг хэлсний дараахан л охидууд ирээд "Крис убба энийг уугаарай" "Лухан убба сайн идээрэй"..... өдөр болгон хэлдэг шигээ л.

Цохилохоо больсон зүрх∆ [COMPLETED]Where stories live. Discover now