Special part...

3.1K 247 24
                                    

Хар өмсгөлтэй хүмүүс энэ тэрүүгээр холхилдон чимээгүй нулимс унагааж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Хар өмсгөлтэй хүмүүс энэ тэрүүгээр холхилдон чимээгүй нулимс унагааж байлаа.


Харин зөвхөн тэнд нэг л хүн Хюнагийн зурагний урд сөхрөн суугаад маш удаанаар уйлна. Мэдээж энэ бол Чанёол...


Чанёол Хюнатай жаргалтай өнгөрүүлсэн мөч бүхнэн бодно.




~Өнгөрсөнд~

"Яаа Хан Хюнаа одоо болихгүй юм уу?" гэж Чанёол чангаар орилон гурилаар будагдана.

Хюна тасралтгүй Чанёол руу гурил цацан инээнэ.






Удалгүй гал тогоо тэр чигтээ гурил болоход Сухо орж ирэн "Та хоёр чинь? Юу болж байгаа юм? Энийгээ яг одоо цэвэрлэ!!!" гэж зандархад тэр хоёр айн хурдан гэгч нь гурилаа цэвэрлэнэ.

Энэ үед л жаргалтай байж.

~Өнгөрсөн төгсөв~


~~~"Чанёолаа надад жин тавиад өгөөч миний гэдэс өвдөөд байна"

"Сарын тэмдэг чинь ирчихсэн үү?"

"Тиймээ бас нуруу өвдөөд байна"






Хюнагийн сарын тэмдэг ирэх үед Чанёол үргэлж түүний гэдсэнд бүлээн жин тавин өгч нурууг нь илдэг байсан.



Нэг удаа Чанёолыг байхгүй үед Бэкхён Чанёолын оронд Хюнагийн гэдсэн дээр жин тавьж өгөхдөө золтой л түлчихээгүй. Бас нурууных нь өвдөлтийг арилгах биш бүр ч илүү их өвдөлттэй болгочихсон.~~~






Чанёол Хюнад ямар их хайртай байснаа одоо л ойлгож байх шиг байна.

Чанёолын хувьд Хюнатай өнгөрүүлсэн бүх дурсамжууд нь аз жаргал гэрэл гэгээтэй байж...







Одоо Чанёол Хюнаг дахин харж чадахгүй болсондоо итгэж чадахгүй нь...






~~Хюнаг өнгөрснөөс хойш Чанёол үргэлж амиа хорлох оролдлого хийдэг болчихсон. Бүх зүйлд өөрийгөө буруутгаж эхэлсэн.

Гэхдээ нэг өдөр Сухо хёны хэлсэн үг Чанёолд хүндээр туссан юм.




Тэр хэлэхдээ "Хюна дээр сайн байгаа. Тэр биднийг хараад жаргалтай байгаа. Харин чамайг ийм үйлдэл гаргах болгонд тэр ямар их гомдож, өөрийгөө ямар их буруутгадаг бол? Тэр энэ хорвоод зөвхөн чиний л төлөө амьдрахыг хүсдэг байсан. Харин чи түүний доторхыг ч мэдэхгүй байж өөрийгөө буруутгаж ингэж амиа хорлохыг хичээх нь юуны төлөө гэж? Харин чамайг ингэх бүрт тэр өөрийгөө буруутгана. Тэнгэрийн оронд ч гэсэн түүнийг тайван байлгаж болохгүй гэж үү? Тэр чамайг өөр бүсгүйтэй гэрлэж сайхан амьдраасай гэж хүсэж байгаад би итгэлтэй байна. Тиймээс энэ амьдралаа засна гэж найдаж байна" гэж хэлэн Чанёолыг өрөөнд нь орхиод гарахад Чанёол яг л гүн ангалд уначихсан юм шиг яах учраа олоогүй юм.










"Чиний ертөнц байсан энэ өдрүүд намайг зовоож байна.
Чамайг гэх сэтгэлийн минь дурсамжууд намайг шатааж байна"













~Чанёолын өдрийн тэмдэглэл 2028он"

"Сайн уу Хюна? Чи дээр сайн байгаа биз дээ? Өдөр болгон залхтал чинь ингэж асууж байгаад уучлаарай. Гэхдээ чамд үргэлж санаа зовоод хэцүү байна. Чи Чэрин-ийг(Чанёолын эхнэр) мэднэ биз дээ? Өнөөдөр Чэрин Часун (Чанёолын хүүхэд одоо 6настай) бид гурав далай явж үзэхээр болсон. Бас манай Чансун өнөөдөр хичээл дээрээ онц авсан. Хөөрхөн байгаа биз? Би чамайгаа санаж байна. Чэрин намайг хааяа энэ тэмдэглэлийн дэвтэртэй минь хүртэл харддаг гээд боддоо. Учир нь би хааяа хичнээн цагаар ч хамаагүй энийгээ уншаад суучихдаг. Хэрвээ 10 жилийн өмнө Сухо хён надад зөвлөгөө өгөөгүй бол би одоо ингээд сууж байхгүй байсан байх тийм үү? Чамд баярлалаа. Хайр гэж юу байдгийг мэдрүүлсэнд. Хайранд хэт их автахаар яаж өвддөгийг мэдрүүлсэнд. Чамайг үргэлж дурсах болноо. Маргааш дахин уулзья" гэж хэлэн тэмдэглэлийн дэвтрээ хаалаа.





"Абба" гэж хэлсээр Чансун орж ирээд "Ээж таныг хурдан буугаад ир гэж байна" гэж хэлэхэд Чанёол хүүгээ тэврэн аваад хацар дээр нь үнсээд "Чансун далай явахад бэлэн үү?" гэж асуухад бяцхан Чансун толгой дохиод "Явцгаая" гэж хэллээ.































Хайр хэзээ ч хөгширдөггүй юм. Хичнээн жил өнгөрсөн ч хайртай хүн чинь чиний зүрхэнд орших болно.💕


Хүн хэнийг хайрлахаа сонгодоггүй. Харин зүрх л хэнийг хайрлахыг шийддэг.❤














Админ: За нэг хайртай уншигчийнхаа хүсэлтээр Special part орууллаа❤
Таалагдсан бол гоё сэтгэгдэл үлдээгээд vote хийгээрэй.💝

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 13, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Цохилохоо больсон зүрх∆ [COMPLETED]Where stories live. Discover now