Би: Шижинаа уучлаарай надаас болж наад нүүр чинь авах юмгүй болчихож..
Шижин: Би зүгээр ээ эрэгтэй хүн юм чинь иймэрхүү зүйл байх ёстой биз дээ?
Би толгой сэгсрэн: Нээрээ миний өвчний талаар хэнд ч хэлж болохгүй шүү гуйя. Одоо надад зөвхөн 7 хоног байгаа болохоор миний хүслээр хийгээд өгөөч.
Шижин толгой дохиод "Зөвшөөрч байна"
Би Шижинд өөрийнхөө амьдралыг нэг бүрчлэн ярьж өглөө. Бас Шижин ч надад өөрийнхөө талаар ярьсан.
Би цаг хараад "Яаанаа би одоо очвол яг тэр хэдэд загнуулах байх даа?"
"Энд хоночих би өглөө хүргээд өгье. Чи ядарч байгаа байх."
"Шижинаа ганц юм гуйя *өрөвдөлтэй харах*"
"За?"
"Би ганцхан удаа кофе уучихъя тэгэх үү?"
"За яахав сүүлийнх шүү"
"Баярлалаа Шижинаа"
Би кофе уун хэзээ хамгийн сүүлд ууснаа бодно. Кофе уусны дараа зүрх өвдөж эхэлдэг болохоор ерөөсөө уудаггүй байсан. Гэхдээ одоо надад ердөө хэдхэн хоног л үлдсэн.
Би шөнө бараг унтсангүй. Тэр хэдийг яах бол гэж бодон захидал бичлээ. Захидлаа Шижинд өгөөд "Намайг энэ хорвоод байхгүй болсон цагт энийг миний хайртай хүнд өгөөрэй" гэж хэллээ.
~~Чэн: Яаа Хан Хюнааа!!! Хаана хоночихоод энүүгээр хүргүүлж ирж байгаа юм?
Шиүмин: Чэн тайвшир. Хюна хаана байсан юм?
Кёнсүү: Бид нар чамайг шөнөжин хүлээсэн.
Сэүн: Бас зөндөө хайсан.
Сухо: Шижин энд юу хийж байгаа юм?
Крис: Арай та 2 цуг?
Би: Та нарын бодож байгаа зүйл болоогүй би тэднийд очин түүний шархыг цэвэрлэсэн. Тэрнийг зодуулж байхад хэн ч түүнд туслаагүй хэрнээ тусласан намайг яах гэж загинаад байгаа юм? Тэр Чанёолдаа очиж Шижинаас уучлалт гуй гэж хэл!!!
Тау: Хюна чиний бие зүгээр үү?
Лухан: Чанёол өчигдрөөс хойш өрөөнөөсөө гараагүй. Өөрөө орж дууд
Би: Хэрэггүй амьтад!!! гэж хэлэн тэд нарыг орхиод өрөөндөө орлоо.
Нулимс минь зогсоо зайгүй урсана. Зүрх минь хүчтэй цохилж байлаа. Чанёолд гомдож байна. Шижин ямар ч буруугүй байж надаас болж их гэмтсэн.
Тиймээ би одоо ингээд суугаад байж болохгүй. Үлдсэн 6 өдрөө мартагдашгүй өнгөрүүлэх хэрэгтэй.
Доош буун өөрийнхөө хамгийн сайн хийдэг залуусын дуртай хоолыг хийгээд гэрээ цэмбийтэл цэвэрлэлээ.
Бүгд намайг гайхан харна. "Яасан бэ? Хоол хөрлөө идэхгүй юм уу? Муухай болчихож уу?"
Тэд толгой сэгсэрлээ.
Намайг гайхаж байгаа нь илт. Аргагүй шүү дээ өдөрхөн нь хэрэггүй амьтад гэж дуудчихаад одоо болохоор ингээд сууж байдаг.
Чанёол хоол идэх гэж бууж ирээгүй Бэкхён бид хоёр түүнд санаа зовж байлаа. Бэкхён тавагтай хоол аван Чанёолын өрөөнд орохоор явлаа.
Залуус бид бүгд хаалга налан тэдний юу ярихыг сонсож байлаа. Гэхдээ удалгүй хаалга онгойж бүгд газар тэрийн унасан юм. Хамгийн доор нь би "Яааа үхлээээ!!! Босоочэээ!!!" гэж орилно.
Биднийг Чанёол Бэкхён хоёр шоолон инээгээд "Юу сонсохыг хүсээв?" гэж асуулаа.
Бүгд л хэрэг хийсэн хүн шиг доош харан зогсож байлаа.
"Өнөөдөр юу хйицгээх вэ?" би ингэж асуулаа.
"Хүнс дуусчихсан байсан дэлгүүр хэсэх үү?" Кёнсүү ингэж хэллээ.
"Сайхан санаа байна хувцсаа өмсцгөө дэлгүүр явья"
Дэлгүүр орж ирэн хуваагдаад 5түрдэг тэрэг аваад явлаа. Кассан дээр ирэхэд 5 түрдэг тэрэг бүгд дүүрэн идэж уух зүйлстэй болчихож. Энэ их мөнгийг хэн төлөх юм?
"875000 вон болсон байна"
"Хэд гэнээээ????" Бүгд *гайхах*
"875000вон"
"Ийм их юм авсан юм чинь аргагүй дээ" гэж би тайтгарууллаа.
Сухо картаа өгөн "Бүгдэнг нь энүүгээр төлчихье" гэж хэллээ.
Бүгд л "Хён мундаг" "Аргагүй Сухо юмааа" гэж амандаа үглэж байлаа.
Гэрт ирээд өнөөх авсан зүйлс нь хөргөгчинд багтсангүй. Хийж болох бүхий л газарт хийж арай гэж нэг юм багтаалаа.
"За одоо ингээд бараг нэг сарын хэрэгцээгээ хангачихлаа" гэж би хэллээ. Гэнэт л надад одоо нэг сарын хугацаа байхгүй шүү дээ гэж бодон гуниглалаа.
"Кофе ууцгаах уу?" гэж Шиүмин асуухад татгалзаж чадсангүй.
Би 3аягыг уучихлаа. "Зүрх чинь өвдөхвийдээ" гэж Кёнсүүг хэлэхэд би золтой л аль хэдийн өвдчихсөн гээд хэлчихсэнгүй. "Зүгээрдээ би бие сайтай хүн" гэж Кёнсүүг болон өөрийгөө хуурлаа.
Өнөөдөр би унтаад буцаад сэрэхгүй байж ч магадгүй. Хэрвээ сэрлээ гэж бодоход надад ердөө одоо 5хан өдөр л үлдэнэ гэсэн үг... Хэтэрхий богинохон юм.
"Илүү тод илүү гэгээлэг байх гэсэн ч илүү бүдэг, илүү харанхуй нь энэ хорвоод их юм."
YOU ARE READING
Цохилохоо больсон зүрх∆ [COMPLETED]
عاطفيةАймшигт өвдөлт бүх биеэр минь тархан намайг зовооно... гэсэн ч би бууж өгсөнгүй. Учир нь тэр намайг хайрлаж байгаа болохоор...