~Үлдсэн 4 өдөр~
Эмний эхүүн үнэр хамар цоргиулж байлаа. Үргэлж хөгжилтэй зүйлс ярьдаг байсан залуус маань миний хажууд алга....
Би утсаа гарган тэдэн лүү залгалаа.
Би: Сайн уу?
Бэкхён: Залуусаа Хюна залгаж байна.
Хюна наана чинь ямархуу байна? Хүмүүс нь ямаршуу ааштай юм?Би: Хэлийг нь сайн ойлгохгүй байгаа болохоос биш бусдаараа бол төгс... гэж худлаа ярьлаа.
Бэкхён: Хюнаг санаад хэцүү байна.... *гомдоллох*
Би: Яаа Бюн Бэкхён хэзээ том болох юм? Бусаддаа намайг санаж байгаа шүү удахгүй уулзья гэж байна гээд дамжуулаад өгөөрэй. За явах хэрэгтэй болчихлоо гээд тасаллаа.
Би яг юу л хийгээд байна даа?
Эмч: Шижин гээд залуу чамайг хайгаад ирж оруулах уу?
Би:Тэр энэ талаар мэдэх болохоор оруулчих...
Шижин орж ирээд намайг хараад "Хюна?"
Би инээмсэглээд "Сайн уу Шижинаа?"
Тэр толгой дохиод "Чамайг ямар их хайж, ямар их санаа зовсон гээч"
Би инээмсэглээд "Одоо харин зүгээр гэж найдья" гэж хэллээ.
Бүхэл өдөржин түүнтэй цуг ярилцлаа.
"Ганцаардаад байсан юм одоо л тайвширч байна чамд баярлалаа" гэж хэлэн түүнийг явуулаад нүдээ анин зүүдний ертөнцдөө очлоо.
Үргэлж харагддаг тэр л Чанёолын төрх намайг галзууруулах нь... Түүнтэйгээ зүүдэндээ ч болов уулзаж байгаадаа баяртай байна.
"Хэрвээ чамайг санаж байна гэж хэлвэл чи уйлах уу?"
Өглөө эртлэн босоод дуслаа залгуулсан чигээрээ эмнэлгийг тойрон алхаж байлаа. Гэхдээ нэг зүйл намайг дороо зогсоход хүргэсэн юм. Тэр бол Сухогийн царай...
Тэр намайг ширтэж байсан.
Би яг одоо зугтмаар байна.
Хаашаа ч хамаагүй гүймээр байна.
Хэнд ч царайгаа харуулалгүй үхмээр байна.
Гэхдээ яагаад тэгж чадахгүй байгаа юм бол?
"Чи энд??" гэх Сухогийн үгс миний бодлыг тасалдууллаа.
"Нөгөө юу л даа.. " гэж хэлэн түүнийг дагуулаад гадаа гарлаа.
"Хэнд ч хэлэхгүй гэж амлаач...Би багаасаа зүрхний өвчтэй байсан. Харин хэдхэн сарын өмнөөс өвчин маань хүндэрч эхэлсэн. Харин одоо надад ердөө 3хан хоног үлдсэн. Битгий бусдадаа хэлээрэй. Тэгвэл тэд л шаналах болно. Тэдний зовж байгааг хараад зүгээр суугаад байж би чадахгүй шүү дээ. Би маргааш эмнэлгээс түр гараад та хэд дээр очих болохоор битгий санаа зов. Харин надад тэр хэдэд л хэлэхгүй гээд амлачих Сухо" гэж хэллээ.
Сухо толгой дохиод "Би ч бас дүү нараа зовж байхыг харж чадахгүй. Тиймээс ганцаараа зовж байсан нь дээр. Би хэнд ч хэлэхгүй болохоор битгий санаа зов. Одоо орж амардаа би чамайг эргэж ирэх болохоор" гэж хэллээ.
Түүний энэ үгс намайг тайтгаруулж байлаа. Би баяртай байна ийм сайхан гэр бүлтэйдээ...
Би утсаа гарган ээж рүүгээ залгалаа.
"Ээжээ сайн уу?"
"Сайн"
"Та намайг санахгүй байгаа юм уу?"
"Саналаа гээд яах юм?"
"Гомдож байна шүү!!!"
"Бас юу хэрэгтэй болоов?"
"Би зүгээр л танд хайртай гэж хэлэх гэсэн юм. Үргэлж зовоож үгэнд тань орохгүй уурлуулж байнга юм нэхэж байдагт уучлаарай. Намайг төрүүлж энэ хорвоотой танилцуулж өдийг хүртэл өсгөж өгсөнд тань баярлалаа ээжээ. Охин нь тандаа хайртай шүү. Таныг ч бас надад хайртайг мэднэ ээ. Тэгээгүй байсан бол өдийг хүртэл намайг өсгөхгүй байсан биз. Зүгээр л бүх зүйл охиныгоо уучлаарай. Миний буруу та минь жаргалтай байгаарай" гэж хэлэн уйлахгүйг хичээж байсан ч нүднээс минь нулимс хяналтгүй урсана.
Би утсаа таслаад "Таниасаа түрүүлээд энэ хорвоог орхиж байгаад уучлаарай ээжээ. Охин нь тандаа хэзээ ч гомдож хэзээ ч чин сэтгэлээсээ уурлаж байгаагүй юм шүү"
"Хүн болгонд гайхамшиг тохиодог. Харин миний гайхаишиг бол чи минь юм шүү."
Админ: Хюна маань удахгүй бид нарыг орхиод явах нь ээ😭😭
YOU ARE READING
Цохилохоо больсон зүрх∆ [COMPLETED]
RomanceАймшигт өвдөлт бүх биеэр минь тархан намайг зовооно... гэсэн ч би бууж өгсөнгүй. Учир нь тэр намайг хайрлаж байгаа болохоор...