Сэүн: Бүүүүүү!!! *цочоох*
Би: Яаа хүн цочоочих юм аа *зүрхээ дарах*Сэүн: За хурдан хувцсаа өмсөөд буугаад ир хүлээж байя *зөрөад явах*
Зүрх минь хүчтэй цохилон амьсгаа давхцаж байна... Яаа энэ Сэүнээс болж хэвийн байсан зүрх!!!
Өрөө рүүгээ ороход аль хэдийн хамаг хөлс минь цувачихсан хөл бадайран арай гэж алхан цүнх рүүгээ очоод эмээ аван уучихаад амандаа: 1,2,3,4,5,6,7,8,9,10 тоолж дууссны дараа өвдөлт намдлаа..
Сухо: ХЮНА!!!! ХОЦОРЛООО!
Чанёол: Зүгээрээ удсан ч гэсэн хүлээж байя.
Шиүмин: Яаа бөөнөөрөө их цэвэрлэгээ хиймээр байгаа юм уу?
Чанёол: Хэн тэгье гэсэн юм!! Зүгээр....
Би бууж очин: За явцгаая гүйгээд!!!
Дахиад л сургуулийг доргион 13 хүн орж ирлээ. Бүгд амьсгаагаа даран зогсоно.
Надад эмчийн хамгийн сүүлд хэлсэн үг бодогдоно. "Хюна зүрх чинь өдөрт 1ээс илүү удаа өвдөх юм бол чамд зөвхөн 7 хоног үлдсэн гэсэн үг." гэж хэлсэн. Өглөө миний зүрх өвдсөн бол одоо дахиад өвдөж болохгүй.
Сургуулийн цайны газар их хүнтэй болохоор гадаа сууж идэхээр болов. Ганцаараа гадаа суух ч сайхан шүү. Хэн ч юу ч ярихгүй бас асуухгүй.
Би хооллож дуусаад сандал дээр цүнхээ тавин сургуулийн тойрон алхлаа. Агаар ч сайхан байна шүү. Гэнэт амьсгал боогдож нүд харанхуйлж эхэллээ. Үгүй ээ болохгүй зүрх минь өвдөж болохгүй гуйя!!! Гэвч бодсноос минь эсрэг зүйл болсон юм. Зүрхээ даран сургуулийг түшин зогсож байтал нэгэн дулаахан гар ирэн намайг өргөөд явлаа.
Би түүнийг хараагүй ч Чанёолыг биш байгаасай гэж хүссэн. Тэр намайг ийм байдалтай байгааг харж болохгүй.
Нүд бүрэлзээд байсан болохоор би хэн гэдгийг нь таньж чадсангүй. Зүгээр л: Цүнхэнд эммм... гэж хэллээ.
Тэр намайг сандал дээр суулгаад цүнхнээс маань эм аван аманд хийж өглөө. Хачирхалтай нь тэр түрүүнээс хойш нэг ч үг дуугараагүй болохоор би түүнийг танихгүй байлаа. 1,2,3,4,5,6,7,8,9,10 нүдээ анин тоолно. 10ийн тоон дээр ирэхэд эм үйлчилж эхэллээ. Би нүдээ зөөлхөн нээгээд намайг аварсан хүнийг харвал манай ангийн Шижин байлаа. Тэр нэг хэсэг надад сайн гэж хэлээд намайг гуйж байсан ч би зөвшөөрөөгүй юм.
"Шижиний аварсанд баярлалаа"
"Гэхдээ энэ зүрхний эм байна?"
Би толгой дохьлоо.
"Арай чи?.."
Би аман дээр нь хуруугаа тавиад "Чшш энийг хэнд ч хэлэхгүй гэж амлаач"
Шижин дуугуй л толгой дохино.
"Надад одоо ердөө 7 хоног л үлдсэн"
"Юу?"
"Тиймээ ердөө 7"
"Яагаад энэ хүртэл явчихсан юм? Яагаад эмчүүлээгүй?"
"Бурхны зурсан зураг болохоор л би ингэж байгаа байх"
Яг энэ яриаг таслан: Хөөөе чи? Манай Хюнатай??
Би: Чанёолаа энд юу ч болоогүй ээ.
Чанёол: Энэ муу новшийг алаад өгье!
Шижинийг заамдан аваад хоёр цохин газар унагаагаад дээрээс нь цохиж эхэллээ. Би зогсоох гэсэн боловч Кай намайг тэвэрчихсэн би дэмий л "Болиоч дээ гуйя" гэж уйлна.
Эцэст нь Шижин харахын эцэсгүй болох үед Чанёол дээрээс нь бослоо.
"Чанёолаа чи яаж чадаж байна аа? Яагаад надад итгэхгүй байгаа юм? Би чамайг хуурсан гэж бодоо юу? Тэр зүгээр МИНИЙ НАЙЗ!!!"
Чанёол "Наад новш чинь саяхан чамаас үерхэхийг асуусан биз дээ? Тийм байж найз гэнэ ээ?"
Би "Чи яагаад ийм өөдгүй юм? Яагаад намайг сонсохгүй зөвхөн өөрийнхөөрөө шийдэж байгаа юм?" *уйлах*
Би Чанёолыг түлхээд Шижин дээр очин босгоод түүний гэр лүү явлаа.
"Чиний эмэгтэй чиний төлөө байхад түүний төлөө хэдэн залуус гүйх нь тийм ч чухал биш!"
YOU ARE READING
Цохилохоо больсон зүрх∆ [COMPLETED]
Storie d'amoreАймшигт өвдөлт бүх биеэр минь тархан намайг зовооно... гэсэн ч би бууж өгсөнгүй. Учир нь тэр намайг хайрлаж байгаа болохоор...