"Хувьцааны үнэ маш хурдацтай унаж байна. Энийг яаж бууруулах вэ?" гэж захирлыг асуухад арын ажилчид бүгд бодолд дарагдан сууна.
"Аядолуудаа сурталчилгаанд тоглуулъя" "Өөр улсад аялан тоглолт хийе" "Кинонд тоглуулъя"... "Шинэ юнит хамтлаг гаргая" гэж нэг стэфф хэлэхэд захирал бодолхийлснээ "Яг зөв санаа.." гэж хэллээ.
Хэн юнит хамтлагт орох бол?
"За юнит хамтлагт ороход тохирсон гэж бодож буй хүмүүсээ нэрлэнэ үү?"
"Чанёол" "Бэкхён" "Сэүн" "Кай" "Тэёон" "Юна" "Кристал" "Хани" "Нана".....
~"За эцэст нь юнит хамтлагт орох хүмүүсээ сонгочихлоо" гэж захирлыг хэлэхэд бүгд үг бүрийг нь сонсохын тулд чимээгүй боллоо.
"Бэкхён-Гол хоолой
Нана-Гол реппер
Кай-Гол бүжигчин
Юна-Нүүр царай" ингэж хэлэхэд би сандарч эхэллээ."Яагаад дөнгөж гарч ирсэн хамтлагийн гишүүнийг ингэж оруулсныг битгий асуугаарай. Тэрнийг Чанёолтой үерхэж байгаа гэж зарлахад л манай хувьцааны үнэ энэ жилд хамгийн өндөртөө хүрсэн шүү дээ. Энэ мэдээж Чанёолын ч бас ач гэхдээ нэг эмэгтэй гурван эрэгтэй байж болохгүй учраас ингэж шийдсэн юм. Одоо тарж болно. Харин шинэ юнит хамтлаг үлдээрэй" гэж хэлэхэд бүгд босон гарч бид 4 л үлдлээ.
"Энэ юнитыг Gorgeous гэж нэрлэнэ. Та нар энт ээ аварч, хөгжмийн ертөнцөд хамгийн алдарт хүрэх болно."~~~
"Саяхан дэбүтээ хийж буй хамтлагийн гишүүн, Эксо хамтлагийн гишүүн Чанёолын найз охин Нана нь СМ энт ээс удахгүй дэбүт хийх юнит хамтлагийн гишүүн болохоор болсон бөгөөд энэ юнитэд Бэкхён, Сэүн, Юна нар Нанатай цуг хамтран ажиллах нь..."
~Чанёол "Чи Бэкхёнтой ажиллахдаа итгэлтэй байна уу?" гэж асууна.
Би толгой дохиод "Надад тэгэхээс өөр арга байхгүй шүү дээ. Дуучин бол миний мөрөөдөл би мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээх хэрэгтэй. Харин ч юнит хамтлагт орсон нь миний хувьд аз шүү дээ" гэж хэлэн санаа алдаад "Ямар азаар Юна эгч орсон юм. Би Тэёон эгчийг ороогүйд баярлаж байна." гэж намайг хэлэхэд Чанёол инээгээд "Бэкхён ийм хөөрхөн миний найз охиныг гомдоосныхоо төлөө хэзээ нэгэн цагт шийтгүүлэх болно доо" гэж хэлэн инээлээ.
Энэ хүний дэргэд л өөрийнхөөрөө байж инээж чадах юм.
Админ: Хэтэрхий богинохон байна уу? Бонус болохоор арай л богинохон биччихлээ:))) Өнөөдөр гарсан шинэ дуугаа сайн сонсоорой😚😚
YOU ARE READING
|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]
Любовные романыТрэйнийгийн амьдралын ганцхан дүрэм. ЭКСО-ийн гишүүдтэй харьцахгүй байх... гэсэн ч би дүрмийг аль хэдийн зөрчсөн. Дүрмийг үргэлж зөрчих гэж л гаргадаг биз дээ?